Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Тэнгэрийн зүүд
Зохиогч: Түмэнбаяр.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2004
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Хэн ч гэсэн дуртай зүйлээ орхиж чаддаггүй. Тийм л сэтгэлээр Түмэнбаяр маань одоо шүлэг бичдэг байх гэж бодож байна. Наяад онд олон эмэгтэй шүлэгч утга зохиолд орж ирсний нэг нь Түмэнбаяр байлаа. Тэр үед Бя.Энхтуяа, Ц.Түмэнбаяр хоёрын нэгэн дээлтэй хоёр ном гарсан. Түүний зохиолчийн авьяас шүлгээр л анх илэрч тодорчээ. Гэвч тэрбээр үргэлжилсэн үгийн зохиолч байсан аж. Одоо бол алдаг, оног, ёстой бичмээр санагдсан үедээ шүлэг бичдэг. Шүлгийг нэгэн хэмжүүрээр үнэлж цэгнэхийн аргагүй. Надад таалагдаагүй шүлэг хэн нэгэнд таалагдаж болох. Надад таалагдсан шүлэг хэн нэгэнд таалагдахгүй байж болох. Уран бүтээлчийнхээ тайлан болгож үргэлжилсэн үг, шүлгээрээ нижгээд ном бүтээсний нэг нь энэ “Тэнгэрийн зүүд” юм. Хөгжмийн зохиолч, ая зохиогч нарт зарим шүлэг нь ая дуу авчирч ч мэдмээр санагдана. Энэ юу хэлээд байна бэ? гэвэл түүний шүлэг өөрийн хэмнэл аястай ажээ. Байдаг л шүлэг мэт хэн нэгэнд санагдаж болох ч зохиолч өөрөө уншигч олондоо хүргэхсэн гэхдээ янз бүрийн цаг хугацаа, орон зайнд бичсэн шүлгээ танд өргөн барьж байна. Өөрийн үр хүүхдээ зөнгөөрөө хайрладгийн адил Түмэнбаяр ч шүлэгтээ бас л тийм л сэтгэлээр ханддаг. Түүний “Тэнгэрийн зүүд” ийм бөлгөө.

Ижил төстэй номнууд (119)
1