Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Цаг хугацаа мөнхийн анд минь
Зохиогч: Төрмөнх.Г 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Энэхүү номоо хэвлүүлэн, уншигч та нарт хүргэхийн өмнө хуудсыг нь сөхөн үзэх хэн бүхний төлөө дахин хэдэнтээ мэхийн хүндэтгээд, өнө холын аглагхан тэнгэрт гиймэглэх нарны улбар туяаг ширтэн, өөрийн дураар аяс хөнгөхөн бодолд автанам. Номонд минь “....амьдрал гэгч энэ өргөн мөрний хөвөөнд зогсож, амьсгал авах..” нэгэн үнэт агшин,”... Бүсгүй хүн сэтгэлийн гүн нойрон дундаас сэрээд, үүрийн гэгээг хөдрөн алхах..” тийм амьд зураг, “....Орчлонгийн гүн зүүдийг томьёолон зүүрмэглэх хүлэг морины дэргэд ойр холын нүргээнт чимээг мартагнаж, ертөнцийн нэгэн чавхдасыг хөглөн сатаарах минь мөнхийн эрх чөлөө..” гэж бодох миний сэтгэлийн дотоод айзам, “...Жаалхан хүү энгэрт минь нүүрээ наагаад, жижигхэн гараараа цээжин дээр минь түүдгийн гэрлийг дүрслэн зурж тоглох....” –ыг мэдрэх аз жаргалын аялгуут дууллууд минь бий юмсан” хэмээн бодмоглох юутай таатай. Номонд минь бас “...Хаа эртийн балар цагт миний амрагийн дуулсан танил аялгуу..” эгшиглэж, “...Хайрлан санах гэнэн инээмсэглэлт, үүрдийн тэмүүлэлт минь намайг дуудсан..” “тийм нэг” дуудлага хадгалагдана.

Ижил төстэй номнууд (119)
1