Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Дээд тэнгэрийн ахуй дэргэд агчийн сэтгэл
Зохиогч: Төрмөнх.Г 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Өлгий нутгийнхаа зүрх нь болсон

Өндөр Хөхийн уул минь

Айл малынхаа бараанд чимэгтэй

Амгалан сүмбэр уулс минь

Альхан ч талд нь нөмөрлөж суухад

Өлзий буяны даллагатай

Ачлалт дээдсийн сүслэж тахьсан

Авралын наран хайрхан минь

Өглөө болгон мандах

Нарны хишигтэй уулс минь

Өвсний сөл ундаалах

Хурын хишигтэй уулс минь

Салхины үзүүрт цэнхэрлэх

Сангийн утаат уул минь

Сайн эрсийн залбирсан

Газрын зүрх уул минь

Сарны доор адуу үүрсэх нь

Салхины цаана цуурайлах

Шаргал гэгээтэй нутгийн минь

Эгэл төрхтэй уулс минь

Олон жилийн нар бороонд

Элэгдэж гандсан уулс минь

Он цагийн төгсгөл хүрэх

Урт настай уулс минь

Халуун зүрхэн тахилгатай

Хайрхан сүлд уул минь

Хамгийн дээр заларсан

Тэнгэрийн садан уул минь

Мянган жил зон олныг маань

Элгэндээ өлгийдөх

Мөнх тэнгэр – нарны хооронд

Гэрлийн зүүд уулс минь

(Г.Төрмөнх “Сэтгэлийн цаг” номноос)

Ижил төстэй номнууд (67)
1