Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: “Шувууны нүд шиг Нар...”
Зохиогч: Сүхзориг.Г 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Жинхэнэ яруу найраг туурьвина, жинхэнэ яруу найрагч байна гэдэг өөрөө аугаа нандин дотоод нууцтай буюу. Хэн хүн хүсч мөрөөдөөд яруу найрагч болчихдоггүйд л яруу найргийн дотоод ховорхон хувь тохиол нь нуугдаж байдаг гэлтэй. Жинхэнэ яруу найрагч өдрийн од шиг цөөхөн төрж, жинхэнэ яруу найраг шүүдрийн гилбэлгээн шиг гялбалзаж хүн төрөлхтөний оюун сэтгэлгээнд охь юугаа гээлгүй өргөсөөр байдаг байнам бус уу. Эл бүхнийг өгүүлэх нь дотны нөхөр Г.Сүхзоригийн шинэ номын бүтээлүүдийг эргүүлж өөрийн бодол сэтгэгдлээ тэмдэглэх агшнаа төрснийг ч нуух юун. Түүний шүлгийг уншихуй гүн гүнзгий тасралтгүй хэмнэл, өөрийн дотоод үнэнтэй интер-техтүүдээр үргэлжилж яруу найргийн шинэ өнгө үзэгдлийг бидэнд авчирч өгөх нь ер бусын баярлууштай. ... Давилуун чийгт салхи цаасан хаалга угзчин буцахад Нутгаа санасан хөндүүрхэн дурсамжууд бодлын үзүүрт хөвөрнө Саяхан үүдэнд босгож тавьсан норсон шүхрээс минь хөндүүрхэн дурсамжуудыг маань тоолж бороо дуслах аж ... гэж хөвөрдөн бичжээ. Энд нэгээхэн ч худлаа зүйрлэл, чамирхал үгүй агаад түүний шүлгүүдийн амин сүнс болсон хэнэггүй атлаа эмзэг нандин үнэнийг нээх чанар нь тодорхой харагддаг юм. Бүх л үеийн турш урлаг, тэр дундаа яруу найргийн эрхэм мөн чанар, үүрэг нь гагцхүү өөрийгөө таних, “би”-г танихын төлөөх л гайхамшигтай оюун сэтгэлгээний үр дүнгүүд байсан гэдэг нь эргэлзээгүй. Тэрээр арваннэгдүгээр сарын зэвэргэн үүрээр хөлийн дор цардмал зам дээр цантсан ганц улаан навчийг олж хараад: ... Үзэхүйеэ нүдэнд торох зүйл ч үгүй Аниргүй хоосон Манан дунд Ганц улаан навч бидэн хоёр ав адил аж ...

Ижил төстэй номнууд (119)
1