Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Сорхугтани
Зохиогч: Сарантуяа.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 11000₮
Номын товч

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ЗӨН ДАГУУЛСАН ЗҮҮДНИЙ ТАЙЛАЛ

Шөнийн аниргүй эргэн тойрныг эрхшээлдээ авчээ. Тал нутгийн дээгүүр хаа нэг хүүгэх салхин намар орой болсныг илтгэх мэт авч сав саруулхан шөнө оддыг алган дээрээ тавиад тоолж болмоор ойрхон харагдана. Сарны гэрэлд модтой уулын өвөр бараадан ачаа бараагаа зайчлан бүхэл хахлаараа унтсан хүмүүсийг харвал нүүдэллэж яваа болов уу гэмээр. Унтарч дуусаагүй галын цог чад падхийн дуугарах нь энэ хүмүүс саяхан унтсаныг илтгэнэ. Тэдний дунд дөч орчим насны эхнэр, нөхөр бололтой хоёр хүн эсгий дэвсэн хэвтэж, дээлээ өрөөлджээ. Нөмөрсөн дээл нь энгэр сугаараа урагдаж өнгө нь танигдахааргүй гандаж элэгдэн, тайлж тавьсан гутлын ул нь ханзарсан зэргийг үзвэл их удаан нүүж яваа нь илт. Эрэгтэй нь нойрон дундаа эв хавгүй хурхирч, хаа нэг дэмий ярин байгааг үзвэл сэтгэл санаа нь ихэд тавгүй байгаа бололтой. Тэдний хажууханд тэргэн дээрх ачаа барааг зайчлан хоёр охин нойрсчээ. Сарны саруулд тэдний нүд хөмсөг тод, хацар улаан. Нэг нь хорь орчим насны баруун хацар дээрээ мэнгэтэй, нөгөөх нь насаар бага, арван тав, зургаан настай болов уу гэмээр, олон салаа сүлжсэн урт хар гэзэгний зарим нь тэрэгний дугуй даван унжжээ. Зүүрмэглэн инээхэд хацарт нь гүн хонхор сууж, аньсан нүдний нь сормуус сүүдэртэн харлана. Гэнэт хажууханд өвс хөдлөх чимээ гарлаа. Бага охин энэ чимээнээр сэрэн харвал нэг том сүүдэр хажууд нь зогсож байх нь тэр. Хашгирах гэвч дуу гарсангүй. Тэр дороо үсрэн бослоо. Охин үнэн голоосоо айжээ. Гэвч айж байгаа зүйлээ бататган харж үнэмшдэг тал нутгийн хүний зангаар дахин сайн харвал сарны гэрэлд туссан том сүүдрийн эзэн нь нэгэн бяцхан цагаан туулай байхыг олж үзэв. Хүчтэй цохилж байсан зүрх нь сая нэг амсхийж арай дээрдэх шиг болов. Гэвч тэр бяцхан туулай өөрөөс нь үргэхгүйгээр барахгүй урд хоёр хөлөө цомцойн өргөж, охины нүд рүү цоо ширтэнэ. "Шөнө дөлөөр хоол хайж яваа чандага бол өдийд үргээд алга болчихсон байгаа. Ямар учиртай амьтан юм бол" гэх бодол, сониуч зан охиныг нойрноос нь бүрэн сэрээлээ. Туулай урд хөлөөрөө даллах шиг болоод цааш эргэн явав. Араас нь гайхан харж байтал дахин эргэж хараад, зогсосхийх нь охиныг дуудаад байх шиг санагдана. Эргэн тойрноо харвал хүмүүс амтат нойрондоо гүн умбажээ. Хажуудаа унтаж байгаа эгчийгээ сэрээх гэсэн боловч тэр сэрсэнгүй. Харин ч яраглан цааш эргэж харлаа. Туулай охиныг хүлээсэн хэвээр. Галын дэргэд цааш харан, унтаа сэрүүний завсар харуулд гарсан хар хүн л ганцаар охинд хань бараа болж байх шиг санагдана.

Ижил төстэй номнууд (272)
1