Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Их хаадын санаа
Зохиогч: Батрэгзэдмаа.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Таван их хаадын ордноор саатсан минь хэмээх өмнөтгөл үг Юуны өмнө Б.Батрэгзэдмаагийн бүтээлч чанар их хөдөлмөрт баярлаж байгаагаа өмнөтгөлийн эхэнд дуу алдан баярлаж байна. Биднээс их холдсон он цагт болсон үйл явдал гэдэг түүхэн тэмдэглэл, судар бичиг, үлгэр домог, малтлагын олдвор зэргээс баримттай буюу эргэлзээтэйгээр баригдах атал тэр үеийн хаадын санаа, сэтгэл сэтгэлгээ, сэтгэхүйд хийсэн эрэл гэдэг өтгөс миний хувьд дааж давшгүй санагдана. Зүрхэлж зүтгэхэд хэцүү энэ давааг Б.Батрэгзэдмаа зохиолч давчихсан “овоог ” нь тойроод чулуу нэмэж явах юм... Монголын уран зохиолын ирэх цаг, ирээдүй хоёрт үл эргэлзэхийн нэгэн шалтгыг Б.Батрэгзэдмаагийн бүтээлээс харлаа. Энийг л чухам баяр бахархал гэж хэлмээр байна. Саяхан даа! Гэхдээ нилээд хэдэн он жил улиран оджээ. “Ногтрууны өндөг” шиг жижигхэн бор охин байсан сан. Энэ дайны ном туурвих хүн ирлээ!..гэж тэр үед бодож байсангүй! Авьяастай хүүхэд гэсэн л бүдэг бадагхан итгэл үнэмшил байлаа... Намайг “багш минь” гэдэг хүүхдүүд “том ” болжээ. Би эднийхээ эхлэл, өрнөл хоёрын бахыг амсах хувьтай хүн ажээ... Их хөдөлмөрлөсөн хүнд би нэг их баярладаггүй. Харин их бодсон, их ухаан, их эрэл шинэчлэлд баярладаг. Хөдөлмөрлөхүй гэдгийг хүн бүхэн чадна. Гэхдээ авьяас ухаан заяагаагүй бол жирийн л хүн байна. Хүний үнэ гэдэг алин ч байсан өндөр байдаг. Чингис хааны санаа, Өгэдэй хааны санаа, Гүюг хааны санаа, Мөнх хааны санаа, Хувилай хааны санаа гэх эмгэнэлт- эгээрэлт” сэтгэхүйн таван хэлхээ жүжиг Б.Батрэгзэдмаа бичжээ. Энэ жүжгүүд хоорондоо үйл явдлаар холбогдохоосоо илүүтэй төр сэтгэлгээ- төв санаа бодол, уламжлалт төрт ёсоор холбогдож байгаа нь олзуурхууштай. Б.Батрэгзэдмаа чи – Хөлгөн их бүтээл туурвилаа... Энэ бүтээлийг хэн хэрхэн үнэлэх нь уншигчдын эрх боловч, тэдэн рүү зоригтой нэвтрэхийг оролдох нь “ уран бүтээлч хүний оюуны түрэмхийлэл” ажаам. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй зүйл гэж байдаг....Чамд чиний бүтээлд оюунлаг хэн бүхэн, жирийн уншигчид ч тэр бахдан баярлах болно. Урьд өмнө ийм хөлгөн жүжгийг хэн ч бичээгүй! Батрэгзэдмаа хуучин танил атлаа “шинэ” юм байна. “Байя! гэвэл шилдэг нь бай!” гэсэн үгээр өмнөтгөл үгээ дуусгая! Чиний бүтээлийн хүлэг морины хөл чанга, ар дахь морьдын тоос хол байна. Уяа чинь бүү цөмөртүгэй! Монгол улсын төрийн шагналт Ардын уран зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхавгасүрэн

Ижил төстэй номнууд (272)
1