Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Цаглашгүй гэрэл
Зохиогч: Батрэгзэдмаа.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Зохиолч би бээр “ЦАГЛАШГҮЙ ГЭРЭЛ-ХААЛГАНЫ ӨМНӨ” орчин цагийн жүжгүүд хэмээх театрын бүтээлүүдээ энэ удаа эмхлэн гаргахаар болов. Үүнд мөн л тусыг хичээн ивээн тэтгэсэн явдалд тань үнэн сэтгэлээсээ талархаж байна. Монголын жүжгийн урлаг бахархам өнө эртний түүхтэй байсан ажээ. Хубилай хааны цаг дор их дэлгэрэлтээ үзээд алгуур нүүдлийн замд бүдэрсэн байхыг олж мэдээд би монголын ард түмнийг өрнийн театрын соёлын мандан бадралаас огт дутаагүй. Магадгүй цаг хугацааны сунадаг дурангаар хардаг сан бол бүр илүү ч гарсан байж мэднэ гэж тааварлана. Учир нь Хувилай хаан цэргүүдийнхээ бүрэлдэхүүнийг зарим жүжигт дайчилдаг байсныг эх сурвалжаас олж мэдээд бүр гайхан бахархсан. Хаадууд театрын урлагт зангарагтай ханддаг байжээ гэж...Тэд хийвэл хийсэн шиг хийдэг дээд ухаантанууд! Нүүдлийн замын жүжгийн урлагийн бүдгийг миний өмнөх жүжгийн зохиолчид маш сайн тодруулсан билээ. Намдаг, Ванган, Оюун гуай гээд... Тэгээд Лхагвасүрэн, Батбаяр, Урианхай... ар араасаа дурдагдана. Би азтай хүн. Тэдний бэлдсэн замаар шулуухан алхах тийм азтай. Өнөөдөр бүр их аз минь гийж бүтээл маань ном болон хэвлэгдэв. Эрхэм ах таньд дахин дахин талархья!

Ижил төстэй номнууд (272)
1