Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Гэрэлтэх дэлхий
Зохиогч: Батрэгзэдмаа.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 9000₮
Номын товч

Бидний зүрх сэтгэлийн язгуурын гэгээ ямагт сайн сайхныг эрэн тэмүүлэх зөн билгийн тэмүүлэлтэй билээ. Тэр л дээд утгаар бид биесээ олов. Яруу найргаар, эгшиг хөгжмөөр, өнгө гэрлээр... учралдав. Анд бололцов. Сайн санаат анд чи, энэ яваа ертөнцөд минь тааран учраад, яруу найраг, уран бүтээлийг минь тосон угтах, дэлгэрүүлэх үйлсэд хүчээ өгөхөөр шууд зорих.., чиний энэ сэтгэлийн сайхныг урд аль нэгэнтээ үзсэнээ санах мэт болоод би машид баяслаа. Эртний ерөөлийн эрх энэ цагт энэ буй за хэмээн таанам. Дэлхий ертөнцөд гэгээн гэрлийн хувь найраглал ийнхүү эргэдэг ээ гэж яруу найрагч би итгэн хэлэх болно. Сайн сайханд эцэс төгсгөл гэж үгүй, хэрэв эцэс бий бол тэр цаглашгүй их гэрлийн орноо л төгс жаргана. Гэгээн анд Нинжээ минь! Яруу найргийн “АСОАДАРЭ” нэрт дэлхийн шүлгүүдийг минь олноо түгээн дэлгэрүүлэхээр ивээн тэтгэсэн чамд би хэрхэн талархах вэ? Чи юунд баясах вэ? Ямартай ч би дээдийн зүг, бурхад ба урлагийн тэнгэрсийн зүг залбирнам. Чамайг болон бид бүгдийг дээрхийн ихүүд өтгөн найралт гэрэл гэгээгээрээ адистидлах болтугай. Номын цагаан буян аривжин дэлгэрэг!

Ижил төстэй номнууд (119)
1