Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Би дэлхийд нэр өглөө
Зохиогч: Батрэгзэдмаа.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 9000₮
Номын товч

“АСОАДАРЭ” хэмээх шинэ нэртэй дэлхийн шүлгүүдийн тухайтад...

Б.Батрэгзэдмаа–“сонин” шүлэгтэй хүүхэд монголын уран зохиолд орж, шүлэг шигээ ааштай байсан. Тэр шинэ шүлгийнхээ номоороо дэлхийг “адислаж” дэлхийд нэр өгөв. Магадгүй энэ нэр дэлхийн өнө эртний мартагдсан нэр, аль эсвэл хожмын хүн дуудах нэр байж мэднэ... Юмыг яаж мэдэх вэ?!!! Батрэгзэдмаа “аальгүйтэж” байгаа юм биш! Ерөөсөө ингэж л бичихээс аргагүй бурхадын ятгалганд орсон хэрэг! Энэ шүлгүүд сэрэл, эгээрэл, зөн билэг совингийн үр дүн байна. Хэрвээ шүлэг бичдэг сэн бол эзотерикүүд л ийм шүлэг бичиж, хүмүүсийг солиоруулах байсан биз! Тийм маягаар шүлэг бичдэг хүний тоо “чононы тоо”-ноос олон болсон өнөө цаг. Зарим нь санаад чадахгүй, оюуны чадамж бүхий хэсэг нь дэлхийн ийм шүлгүүдийн санааг заримдаа бүүр мөрөөр нь бадгаар нь “хулуух” явдал их ажиглагдах болсон үе! Бид чинь хүний бодсоноос, санаснаас илүү бодож чадахгүй гэж үү! Энэ шүлгийн номын нэгэн онцлог нь дээрх хоёр шалтагт эс хамаарч, Батрэгзэдмаа өөрийнхөөрөө аашилсанд амжилт нь байна. Энэ зохиолчийн хувьд том алхам гэхэд багадах “том харайлт” ажээ. Би их баярлаж сууна! Эрэл гэдэг энэ. Бидэнд яахаараа “онох” үүрэгтэй атлаа “алдах” эрх байдаггүй юм бэ? Эрэл гэдэг алдаан дотроос олсон оноо! Монголын яруу найрагчид олон “эрэлтэй”, уншигчдын “эрэлтэй” байвал улам сайн сан... Б.Батрэгзэдмаа шүлгээ хормой дээр чинь асгаж байна. Уншигч та мину оюуны сөндөө галтай байх нь... Энэ номыг бүтээсэн найрагч, уншсан уншигч хоёрт энэ тэнцүүхэн аз жаргал хүсье!

Ижил төстэй номнууд (119)
1