Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Шувуутай цүнх
Зохиогч: Үржинханд.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Амьдралд бүсгүй хүний гар, сэтгэлээр бүтсэн зүйл цаанаа л нандин чанарыг хадгалсан байдаг нь яриангүй. Манай сургуулийн утга зохиолын дугуйланд хүсэл тэмүүллээр дүүрэн нэгэн үеийн олон залуучууд, оюутнууд ирж шүлгээ уншдаг бөгөөд тэдний нэг нь Э.Үржинханд. Гэрэл цацруулсан тунгалаг нүдтэй жаахан охин хайрын гэгээн шүлгүүдээ анх энд л уншиж, «Би утга зохиолын хүн биш л дээ. Миний шүлэг ямар байна, болж байна уу» хэмээн зогсож байсан нь саяхан мэт. Харин эдүгээ тэрбээр яруу найргийн анхны номоо хэвлүүлж, «Болор цом»,«Мөнгөн цом»-д шүлгээ сойж, «Морин хуур» наадамд дуугаа дуулуулж, мөн олон сайхан яруу найргийг англи хэл рүү орчуулсан гээд уран бүтээлийн олз омог арвинтай сууна. Сүүлийн үед олон сайхан өгүүллэг бичиж, нийтлүүлэн, «Утгын чимэг» наадмын шилдэг арван өгүүллэгт түүний нэр багтах болов. Э.Үржинхандын өгүүллэгийн анхны номыг уншигч бид өлгийдөн авч байна. «Шувуутай цүнх» өвөрмөц ном юмаа. «Бүрх малгайтай хүн»- ий олон жил хадгалсан өрөөсөн ээмэг, «Нүдний шилт»-ийн бохь, тамхихан ширхэглэн суух томоо гэгчийн дугуйтай тэргэнцэр, «Хөдөөний охин» Халиуны нулимстай нүд бидэнд юу эсийг өгүүлэв. Нэг их хотожсон, нэг их «завгүй завгүй» гэж толгой сэгсэрсэн улс, унаатай явган өдөржин зөрөлдөн, сүлжилдэн, түлхэлцэн амьдардаг. Харин бидний энэ урсгалаас зөвхөн дотоод сэтгэлдээ эмзэглэн хайрлаж, сайн сайхан илчээр нь тэжээгдэн амьдрах ёстой хамгийн эрхэм нандин чанарууд маань гээгдчих вий, тэгээд тэрийгээ бүүр олохгүй байх вий дээ гэх бодол аяндаа төрнө. Бас хүмүүс бид ер нь ямар нэгэн зүйлийг байнга л эрж хайж байдаг юм байна. Харин овоон дээрээс «Эрдэнийн чулуун бөгж» үү, дотор сэтгэлдээ «Аз жаргалын эрэлд» үү. Энэ нь хүн хүнийх өөр. Өгүүллэгүүдийг уншиж суугаад надад «Би ч гэсэн ийм шувуутай цүнхтэй болмоор байна» гэж өөрийн эрхгүй бодогдсон. Бид амьдралд, энэ нийгмийн таатай таагүй түмэн үзэгдэлд олон зүйлээ алдаж үгүй хийжээ. Заримыг нь ч хүнд бэлэглэчихэж. Хэзээ ч үгүй хийж болдоггүй ганц зүйл бол хүний итгэл сэтгэл, хүсэл мөрөөдөл л байдаг юм байна. Хүсэл мөрөөдөл минь бүтнээрээ тэгээд итгэл сэтгэл байвал хүн юуг ч даван гарч чаддагийг Үржинхандын «Шувуутай цүнх»-ийг өндгөө хатган хатган оёж суугаа Навсгар хочит Тэмүүлэн хүүгийн нулимстай нүднээс олж харсан юм. Э.Үржинхандын яруу найргаар хөллөсөн, хөглөгдсөн сэтгэлийн анираа чагнаж бичсэн богино өгүүллэгүүд энэ бүгдийг бидэнд хэлээд байна. Бүсгүй хүний ур ухаанаар, эмэгтэй хүний нүд сэтгэлээр энэ амьдралыг хараад нэг их гоёж чимж, хачирлалгүйгээр, өнгө будаг холилгүйгээр, амьдралын өөрийнх нь мөн чанарт наалдуулж үнэнд их ойрхон бичсэн, сэтгэлийн гэгээн өгүүллэгүүд «Шувуутай цүнх»-нд дүүрэн бий. Ийм дотоод сэтгэлийн сонороо барьж, түүнийг чагнаж мэдэрч бичиж байгаа нь залуу уран бүтээлчийн хамгийн том олз юм. Мэдээж уран бүтээлийн урт аянд тэрбээр хат сууна, илүү өргөн цар хүрээтэй бүтээлүүд туурвина, тэр чинээгээр өснө. Монголын уран зохиолын гэгээн тунгалаг ертөнцөд нэгэн гэрэлт шувуу жигүүрээ дэлгэн өдөлж байна. Бид түүний өндрөө авах дараагийн цэгийг л хүлээх үлдлээ дээ.

Ижил төстэй номнууд (272)
1