Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Энхрий харц
Зохиогч: Жавзансүрэн.П 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Шинэ номын тотгонд хадаг уях үгийг би хаанаас, юунаас эхлэх вэ гэж удаан эрэгцүүлэв. Тэгээд өөрийн эрхгүй багшаа дурслаа. “Сумын заан” Чимидравдангийн Мягмарсүрэн хэмээх гадна өнгөндөө эгэл боргилхон хэрнээ, дотор сэтгэл нь уран торгон мэдрэмжтэй, бодь цагаан сэтгэлт, цаглашгүй их авьяастан бол миний багш билээ. Анх хэрхэн хадаг барьж шавь орж байснаа санаж байна. Дэлгэж хадаг дэлгэж барьсан даржин жаахан хөвгүүн намайг хүн гэж тоож -За хө, би чинь тэгээд шавьтай болж байгаа юм биз дээ, ах нь одоохон гээд цаад өрөө рүүгээ орчихов. Хүлээзнэн суух зуураа би “Багш гоё хувцсаа өмсөөд орж ирэх нь” гэж бодлоо. Тэгтэл багш маань хөл нүцгэн, гэрийн өмд цамцтайгаа, харин малгай өмсөөд орж ирэв. Хадгийг минь тогтоож, хоёр гардаад: -Багшид нь заах юм байхгүй ээ. Сайн найрагч болоорой гээд үнсэж билээ. Нээрээ л надад шүлэг бичих тухай огт зааж байсангүй. Харин хүн байх тухай, аавынхаа тухай хуучилна. Цэндийн Доржготов ахыг ихэд дээдлэн хүндлэнэ. Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлгийг задлан ярьж, туурвилзүйн талаас нь бахархаж байдагсан. “Аргалын гал” номоо гар дээрээ дэнслээд “Энэ онд гарсан шинэ номнууд дотор айргийн тавд орох байх аа” гэж омогшино. Тэгснээ намайг дэмий тэнэлээ гэж зэмлэнэ. Тэр үед би Шагдарын Уянга, Жамьянгийн Болд-Эрдэнэ хоёрыг даган бэлчээрт хүрч, хаана л бол хаана дагаж явдаг байлаа. -Хүү минь чи манайд суу. Тагтан дээр аарц байгаа, буцалгаж уу. Мах байгаа хоол хийж ид. Хүүхдүүтэй хамт жижиг өрөөнд амьдар. Ном унш. Их бич. Чамд унших хэмжээний хангалттай ном бий гэдэг сэн.

Ижил төстэй номнууд (272)
1