Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Шилдэг үлгэр өгүүллэгүүд 5
Зохиогч: Лев Толстой 
Эрхлэн гаргасан: "Сэлэнгэпресс" ХХК
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2500₮
Номын товч

а нарын үе тэнгийнхэнтэй ярилцаж суугаа энэ хүнийг Л. Толстой гэдэг. Оросын аугаа их зохиолч Лев Николаевич Толстой (1828-1910) алдарт зохиол бүтээлүүдээрээ дэлхий дахины уран зохиолын эрдэнэсийн санд гарамгай хувь нэмэр оруулсан юм. Л.Толстойн тухай та бүхэнд танилцуулахад “Хамгийн” гэдэг үгийг олон хэрэглэмээр санагдана. Лев Толстой бол дэлхий дахинд хамгийн олон боть ном бичсэн хүний нэг, зохиол бүтээл нь хамгийн их орчуулагдсан, хамгийн олон уншигчтай зохиолчийн нэг, ертөнцийн хамгийн ухаантай хүний нэг. Энэ бүхэн бол бичиг номонд олон удаа тэмдэглэгдсэн, дахин давтууштай үнэлэлт дүгнэлт юм аа. В. И. Ленин, Лев Толстойг хэнтэй ч зүйрлэж болшгүй аугаа их хүн гэж үнэлэн, ард түмнээ гэгээрүүлж түүний зохиол бүтээлтэй танилцуулахсан гэж хүсэж мөрөөдөж байсан билээ. Лев Николаевич Толстойн гандан бууршгүй бүтээлүүдийн дунд бяцхан уншигчдад зориулан бичсэн зохиол чухал байр суурь эзэлдэг юм. Түүний хүүхдэд зориулсан олон тооны зохиол бүтээл дэлхийн хүүхдийн утга зохиолын тэргүүн эгнээнд явж, дэлхий дахины хүртээл болсоор байна. Монголын бяцхан уншигчид Л.Толстойн онц сонирхолтой зохиол бүтээлтэй хэдийнээс танил билээ. Чамайг баясган ухаажуулж байгаа энэ зохиолуудын заримыг аав ээж чинь мөн л уншиж, инээж хөхөрч, сайн сайхан үнэнч шударгыг дээдлэн, муу муухайг жигшиж байсан биз ээ. Тар нар бас өвөө эмээгээсээ асуугаад үзээрэй. Тэд бас л Л.Толстойн зарим нэг бүтээл бага сургуулийн унших бичигт орчуулагдан олон удаа хэвлэгдсэнээс гадна А.Сандуйжав, Г.Гэлэнхүү, Д.Даш, Б.Дүгэр, Г.Даваасамбуу нар хэд хэдэн зохиолыг нь орчуулж тусгай ном болгон хэвлүүлж, монголын бяцхан уншигчдыг баярлуулсан билээ. Лев Николаевич Толстой амьдралынхаа турш ард түмнээ гэгээрүүлж, эрдэм билгээ бадруулахыг мөрөөдөж эрмэлзэж байсан юм. Их зохиолчийн “Ясная Поляна” хэмээх эдлэн газарт 1859 онд тариачны хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулагдав. Үнэ төлбөргүй, зодуур нүдүүргүй энэ сургуулийг суут зохиолч Л.Толстой байгуулж, өөрөө багшилж байсан юм. Тэр үед Орос орон харанхуй бүдүүлэг, хүүхэд багачуудын унших ном, сурах бичиг байтугай сургууль ч тун ховор байжээ. Хүүхэд багачуудыг эрдэм номд сургаж, ард олноо гэгээрүүлэхэд сурах бичиг ном зохиол зайлшгүй хэрэгтэй байсан нь мэдээж. Их зохиолч, соён гэгээрүүлэгч Л. Толстой энэ ажилд өөрийн авьяас чадвар, эрдэм мэдлэгээ зориулж байлаа. Тэр олон жил их хүч зарж байж 1875 онд “Шинэ цагаан толгой”, уншлаганд зориулсан дөрвөн ном хэвлүүлжээ. Та бүхэнд сонирхуулахаар сонгон орчуулсан хойно буй зохиолууд тэр номонд нь байдаг юм. Энэ ном олон үеийнхнийг хүмүүжүүлж, одоо ч ОХУ болон бусад орны сургуулийн сурах бичигт ихээхэн зай эзэлж, тусгай ном болж маш олон удаа хэвлэгдэж байна. Л.Толстой хүүхдэд зориулсан энэ номуудыг өөрийнхөө суут том бүтээл “Дайн ба энх”, “Анна Каренина”, “Сэхээрэл” гэх мэт зохиолууд шиг үнэлж хүндэтгэж, авьяас билэг, хүч чадлаа дайчлан байж бичжээ. Толстой “Энэ цагаан толгойг бичиж амжвал би сэтгэл амар үхэх сэн” гэж төрөл садныхандаа ярьж байсан нь бичиг номонд тэмдэглэгдэн үлдсэн байна. Уран үгийн их мастер Л. Толстойн хүүхдэд зориулан бичсэн зохиолууд нь маш олон талтай юм. Оньсого, зүйр цэцэн үг, үлгэр, домог, өгүүллэг, ёгт үлгэр цөм бий. Түүхэн үйл явдал шинжлэх ухааны тайлбар, байгалийн үзэгдэл, хүмүүсийн аж төрөх ёс, ан амьтдын онцлог өргөн дэлгэр тусгагдсан байдаг билээ. Л. Толстой хүүхдэд зориулсан зохиол бүтээл “Яруу сайхан товч, энгийн, голыг нь олж хэлсэн, тов тодорхой байх хэрэгтэй” гэж үзэж байсан бөгөөд өөрөө үүнийгээ та нарт уншуулах гэж байгаа зохиолуудаараа гялалзтал батлан үзүүлж өгсөн байна. Толстой багачуудад зориулсан уншлагын номоороо та нарын бодож санаж, хийж үйлддэг зүйлийг тун нарийн сайн мэддэг, орос ардын аман зохиол тэрчлэн эртний Грек Дорно дахины аман зохиолын баян дэлгэр мэдлэгтэй хүн болохоо харуулдаг. Суут зохиолч Толстойн өсвөр үеийнхэнд зориулсан ном нь цэцэн мэргэн ухааны эх сурвалж, үнэн шударга ёсны зүйрлэшгүй шалгуур, хүнлэг энэрэнгүй ёсны ариун дуулал болж байдаг юм. Уран зохиолыг яаж уншдаг юм бэ? гэж багачууд томчуудаас асуумтгай. Тэр үгний хариуд томчууд “Үүнийг яагаад бичив ? Ерөөсөө юу гэсэн санаа бодол гаргаж вэ?” гэдгийг тунгаан бодож унших хэрэгтэй гэж зөвлөдөг. Энэ их бодууштай үг юм шүү! Миша хүү, аав ээж хоёроо өтлөхөөр хоол хийж өгөх юм гэж модон тэвш хийж суугаа онц сонирхолтой өгүүллэг энэ номонд бий. Үүнийг та нар инээж уншаад л мартаад өнгөрч болохгүй ээ! Ачит эцгээ асарч өргөхөөс төвөгшөөн ад үзэж байгаа эр эм хоёрыг зад шүүмжлэхийн тулд Л. Толстой, Мишагаар тэвш хийлгэсэн хэрэг! Энэ ариун шударга энэрэнгүй санааг нь л та нар өөрсдөдөө шингээж авах хэрэгтэй билээ. Суусан мөчрөө тас цавчиж, өндөр модноос учиргүй чанга ойчиж байгаа нэг мулгуу хүнтэй та нар одоо уулзана. Суут зохиол Толстой тэр хүнийг өндөр модноос чанга унагаж өвтгөж буй дүрслэлээрээ өөр олон хүн өндөр модноос тэгж унахыг сэрэмжлүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, аливаа хийж оролдож буй юмандаа ухаалаг хандаж бай. Сайн явдлын эхэнд цэцэн мэргэн ухаан байдаг гэж зохиолч та нарт хэлж байгаа юм шүү. Гол дээгүүр гарч явахдаа зууж явсан махныхаа дүрсийг усанд харж ховдоглон дайрч хоосон хоцордог нохой ч тэр, эрэлхэг хүчит арслангийн амийг аварч байгаа дорой бяцхан хулгана ч тэр, ерөөсөө энэ номонд байгаа зуун зохиол та нарт их юм хэлж өгнө өө! Ингээд цэцэн мэргэн ухааны их хаан Л. Толстойн зохиолуудыг амтархан уншицгаая! Бишрэн хүндэтгэдэг суут уран бүтээлчийнхээ онц сонирхолтой зохиолуудыг төрөлх хэлнээ орчуулан хамгийн хүндэт уншигч танд өргөн барьж байгаадаа баяртай байна. Энэ ном суут зохиолчоос хүүхэд багачуудад зориулж бичсэн далай баян зохиол бүтээлийн үндсэн шинж төрхийг харуулж чадна гэдэгт найдаж байна.

Ш. Цэнд-Аюуш

Ижил төстэй номнууд (136)
1