Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Амьдралын хавар
Зохиогч: Чойжилсүрэн.Л 
Эрхлэн гаргасан: "Сэлэнгэпресс" ХХК
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Ахмад зохиолч, СГЗ Л.Чойжилсүрэн гуайн “Амьдралын хавар” хэмээх энэхүү номыг уншигч та бүхэндээ дахин нээх боломж олгож буйдаа баяртай байна. Гуч гаруй жилийн өмнө бага залуу насандаа шимтэн уншиж байсан энэ ном өнөөдөр магадгүй таны идэрхэн хүүхдийн амтархан унших ном болно гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь угтан ирэх өдөр бүр, уулзан ярилцах хүн бүр, учрал тохиол бүр шинэ байдаг хүний залуу насанд сэтгэл хөдөлгөсөн гэгээн дурсамж, ухааран ойлгох алдаа эндэл, ер юм бүхэн таахын аргагүй байдаг билээ. Энэ бүхэн зохиолчийн танин мэдэж, шүүн тунгааснаар таны гарт хүрч байна. Сайн зохиол гэдэг хэзээ, хаана, хэн бичсэнээсээ үл хамааран үе улиран уншигдсаар ухаарлын гэрлээ цацруулсаар байдаг ажээ. Л.Чойжилсүрэн гуай А.Аюуш хэмээх ардын баатрын дүрийг сэтгэл зүрхэнд минь шингэтэл бүтээсэн юм. Би хувьдаа тэр дайчин хүнийг Л.Чойжилсүрэн гуайгаар л төсөөлдөг. Цаг хугацаа өнгөрч насны сүүдэр өвгөн зохиолчийг бүрхсэн хэдий ч хүний хайлан тандаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Ч.Оюунтуяа

Ижил төстэй номнууд (272)
1