Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Адтай Мятав
Зохиогч: Цэнд-Аюуш.Ш 
Эрхлэн гаргасан: "Сэлэнгэпресс" ХХК
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2000₮
Номын товч

Мятавын сураг

Нэг өдөр сонины эрхлэгч намайг дуудаж “Чамайг томилолтоор хөдөө явуулж, Мятав гэдэг хүний тухай сурвалжлуулахаар боллоо. Тэр хүн саяхан шатаж байгаа таван давхар байшингийн тагтан дээрээс нэгэн хүүхдийг буулган авч амийг нь аварсан байна” гэлээ. Би “Буулган авч гэнэ үү? Өөрөө доор нь байж байгаад шат тавьж өгсөн хэрэг үү?” гэж асуулаа. Эрхлэгч, -Ийм учиртай гэнэ. Үүдний өрөөнөөс нь гэнэт хүчтэй гал дүрэлзэн асахад найман настай жаал хүү яах ч аргаа ололгүй тагтан дээрээ зугтан гарчээ. Удалгүй хойноос нь харанхуй хар утаа хуйлран баагьж юу ч үлдээлгүй хуйхлах гэсэн шиг улаан гал өрвөлзөн эрчилж, үе үе хүүхдийн биед хүрч байв. Гудамжинд цугларсан хүмүүс хий дэмий “Хаалга нь дотроосоо түгжээтэй юм одоо яана аа. Бусад нь дүүрч, тэр хүүг л аврах юмсан. Шат байгаад хүрэхгүй нь. Юун ч өндөр юм бэ” гэх зэргээр учир замбараагүй шуугилдан, юу хийхээ мэдэхгүй самгардан бужигналдсан гэнэ. Гэтэл Мятав тэдэн дээр ирж, байдлыг мэдмэгц манайхаас урт олс аваад ир гэж хүүхэд гүйлгэжээ. Бүх хүмүүсийн найдвар гагцхүү Мятавт хандаж түүний хэлэх, хөдлөхийг л харцгааж байжээ. Хүүхэд олс авчирмагц Мятав үзүүрийг дээш шидэж, тэвдэж сандарсан хүүд, -Тайван бай. Олсны үзүүрээр биеэ ороон сайн барь. Тэгээд доошоо үсэр! гэлээ. Хүү ч заасан ёсоор нь үсэрчээ. Харж зогссон хүмүүс цөм дуу алдацгаав. Мятав хүүг үсэрмэгц хүчийг нь дагуулан олсоо хүчтэй эргүүлэв.

Ижил төстэй номнууд (136)
1