Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: ....Манантай гудамж....
Зохиогч: Цэнд-Аюуш.О 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

“Болор цом-26” яруу найргийн наадмын дэд байрын шагналт, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 80 насны ой “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” яруу найргийн наадмын тэргүүн, Халхын анхдугаар ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазарын шагналт, залуу яруу найрагч О.Цэнд-Аюушын “Манантай гудамж” яруу найргийн түүвэр манай орчин үеийн яруу найрагчдын бүтээлүүдээс өөрийн гэсэн өнгө аяс, дүрслэл, бодол сэтгэлгээний талаар өвөрмөц болжээ. Түүний шүлгүүд он цагийн манан дундуур гэрэл гэгээ татуулан уншигч түмний оюуны мэлмийд солонгын өнгөөр туяарч, Монгол хүний сэтгэлийн наранд амьдралын үнэн, ахуйн ертөнцийн бодит байдлын болон бясалгал, мэдрэмжийн ур зааж ухаант уншигчиддаа өргөн барьж байгаад баяртай байна. Энэ цагийн ороо бусгаа салхин зүг бүхнээс үлээж хар цагаан амьдрал, үйл явдал хэн бүхний сэтгэлд хургаж, амьдралыг үзэх үзэлд ч их нөлөөлөх болсон ээдрээт үед яруу найрагч О.Цэнд-Аюуш өөрийнхөөрөө сэтгэж, “Бодлын манан” дундуур одны гялбаа татуулан гарч ирж байгаа нь олзуурхууштай юм. Ямар ч байсан түүний энэ номын шүлгүүдээс хүний амьдралын баяр баясгалан, гуниг зовлон, мөрөөдөл тэмүүлэл, бахархал аль аль нь амтагдаж байгаа нь залуу яруу найрагчдийн ирээдүйн гэгээн мөр тод харагдаж, Монголын яруу найргийн их далайд нэгэн түргэн урсгалт цутгалан болон эрчээ үл алдан ухааны ур, бодлын цэц, мэдрэмжийн гялалзсан шигтгээтэйгээр нэмэрлэн зүрхний дууллаа өргөж байна

Ижил төстэй номнууд (119)
1