Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: 20 насандаа бүү бууж өг
Зохиогч: И Жи Сон 
Эрхлэн гаргасан: "Амар-Өргөө" ХХК
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Мөрөөдлийг минь биелүүлж өгсөн тэр нэгэнд

Хорин настай байхдаа нэгэн өдөр ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн довон дээр сууж байлаа. Нар үнэхээр үзэсгэлэнтэй жаргаж байсан ч миний нүдэнд яагаад ч юм нэг л гунигтай харагдана. Тэр үед үнэхээр уйтгар, гунигтай мэдрэмж билээ. Ойролцоох дэлгүүрээс худалдан авсан шар айргаа задлан залгиллаа. Амьдралдаа анх удаагаа худалдаж авсан шар айраг байв. Шар айраг ч нилээн гашуун байлаа. Тэгээд талыг нь ч ууж чадалгүй лаазаа чулуудав. Сууж байсан газартаа босч зогсон тэнгэр рүү хашгирч билээ. “ Би өөрийн цээжин дотор буцалж байгаа мөрөөдлөөрөө амьдардаг нэгэн болно” гэж. Дараа өдрөөс эхлэн зохиолчын замаар алхаж эхлэсэн юм. Анхандаа хүмүүс надад “Үнэхээр гайхалтай юм”“Чамд ч өөрийн өвөрмөц нэг мэдрэмж байдаг шүү” гээд л магтан урамшуулж байлаа. Гэвч миний сурч байгаа хичээл аваад шидчихмээр сүүлдээ ийм үгсээр миний ам дүүрч эхэлсэн юм. “Ёо, нэг л сонин байх шиг” “Би галзуурсан байхаа” Гэр бүлийнхэн, найз нөхөд ч, дээд курсийн ах эгч нар, багш нар гээд бүгд миний мөрөөдлийг зөвшөөрсөнгүй. Бүр үл тоомсорлон шүүмжилж, доог дохуу хийж, гишигчин хаяж байсан. Тэр үед надад яг л хатаж үхэж байгаа мэт мэдрэмж төрж байсан. Ингэж амьдран арван дөрвөн жил долоон сарыг өнгөрөөсөн юм. Гэтэл нэгэн өдөр гайхамшиг бий болсон. Миний ном бест селлорын нэгт орсон юм. Одоогоор миний ном Америк, Хятад, Япон, Тайвань, Ветьнам зэрэг улс орнуудад орчуулагдан хэвлэгдээд байна. Өөрийгөө магтаж байгаа нь биш, харин чамдбаярлалаа гэж хэлэхийг хүсч байна . “Эмэгтэй л хүн бол Хеллори шиг бай” ном миний бичсэн 15 дахь ном бөгөөд анхны бест селлер. Өнөөг хүртэл 30 мянган хүн уншсан бөгөөд 90 хувь нь 20 насны бүсгүйчүүд байсан юм. “Мөрөөдлийн дээврийн өрөө” гэх ном ч гэсэн шилдэг борлуулалттай ном бөгөөд мөн л 20 насны бүсгүйчүүд хамгийн ихээр авч уншсан. Өөрөөр хэлбэл миний мөрөөдлийг биелүүлж өгсөн хүн бол чи юм. Тиймээс баярласан талархаснаа илэрхийлье. 30 гарсан ч гэсэн 20 гарсан эмэгтэйчүүд намайг залуу гэж дууддаг. Үнэхээр баярламаар хэрэг боловч ойлгоход хэцүү байсан учир хэд хэдэн хүнээс асууж үзлээ. “Өөрөө намайг зохиолчоо гэж биш ахаа гэж дуудаж байгаа учир нь юу билээ.” гэхэд ихэнх нь “Зүгээр л тэр нь илүү амар байна” гэсэн хариу байсан юм. Яг одооноос эхлэн миний үгийг тайван сонсвол сайн байна. Нарны элч ээсэн нэгэн амралтын өдрийн өглөө, утас ч унтраастай ганцаараа салхилангаа санаандгүй уулзсан ахаас сонссон үг намайг эргэж харахгүй байхын аргагүй болгосон. Магадгүй агуулгын хувьд жаахан сонин байсан ч үнэхээр сайхан санагдсан. Тэгвэл эхлээд үзэх үү?

Ижил төстэй номнууд (173)
1