Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: 20-30 настнуудыг амжилтанд хүргэх 30 өдрийн төлөвлөгөө
Зохиогч: И Сонг 
Эрхлэн гаргасан: "Амар-Өргөө" ХХК
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

20 насанд маань 30 хүрсэн миний дүр төрх төсөөлөгдөх ч үгүй байлаа. Мөнхөд 20 насандаа амьдрах юм шиг бодож, 30 нас хүрвэл үнэхээр өрөвдөлтэй болох юм шиг санагдаж байлаа. Учир нь тухайн үед миний эргэн тойронд байсан 30 гарсан хүмүүсийн ихэнхи нь газ нь гарсан кола мэт амьдарч байсан юм. Цаг хугацаа өнгөрч би 30 насны босгыг алхлаа. Харин одоо миний мэдэрч буй амьдрал үнэхээр нүд гялбам сайхан байна. Би асар их тэмүүлэлтэй амьдарсан хэмээн бодож байсан 20 наснаасаа илүү эрч хүчтэй амьдарч байна. Хэрэв хэн нэгэн миний зүрх сэтгэлийг нээгээд үзвэл нарнаас ч халуун мөрөөдөл, хүсэл тэмүүллээс өөр юу ч олж харж чадахгүй. Миний20 насны мөрөөдөл зохиолч болох байсан ч, бодит байдал дээр зохиолч болох боломжгүй байсан юм. Учир нь оюутан байхдаа зохион бичлэгийн тэмцээнд нэг ч удаа шагналт байранд орж үзээгүй, утга зохиолын анги ч төгсөөгүй, тусгайлан хичээллэх цаг зав ч байдаггүй байлаа. Би их сургууль төгсөнгүүтээ л цэрэгт явж цэргээс халагдмагцаа л багшаар ажиллах болсон. 20 насандаа зохиолч болохыг мөрөөдөж, 10 жилийн турш тэрхүү мөрөөдөлтэйгээ ойр алхсан хэдий ч үр дүн нь хэвлэлийн компаниудын хүйтэн хөндий харьцаа, үл тоомсорлосон байдал л байсан юм. Харин одоо бол тэрхүү цаг үеэ инээмсэглэн ярьж чадах нэгэн болсон. Энэ нь “Өөрийгөө өөрчилж амжилтанд хүрэх зам”-ыг сонгон, тэрхүү замаараа тууштай алхаж ирсэний үр дүн билээ. Би “Амжилтанд хүрэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр боломжгүй санагдсанолон мөрөөдөлдөөхүрч, мөрөөдлийнхөө амьдралаар амьдарсан юм. Мөрөөдөлдөө шатаж амьдардаг цөөн тооны хүмүүсийн мөрөөдлөө алдсан хүмүүсээс ялгаатай нь тэд 20-30 насандаа “Амжилтанд хүрэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлсэн нийтлэг талтай байдаг. Тиймээс би энэхүү төлөвлөгөөг дэлхийн бүх20-30 настнуудад танилцуулахыг хүсч байна. Миний хувьд зохиолч хэмээх оршихуй нь 100 настай, зүрх сэтгэл нь 20 настай амьдардаг нэгэн юм. Би 20 насандаа үргэлж 30 нас гараад 20-30 настнуудад зориулсан ном заавал бичих болно гэж боддог байлаа. Учир нь хэдийгээр биологийн хувьд нас нь үргэлж нэмэгдэж байх хэдий ч оюун санааны хувьд үргэлж 20 настай байх юм шигзөн совин надад байсан юм. Энэхүү ном нь 20 насаар түрүүлээд амьдраад үзсэн ахын өгч буй зөвлөгөө биш. Харин халуун дулаан захидал юм. Яг одоо 20 настай ч толгойд нь цагаан хяруу цайран буух тэр үед ч гэсэн одоогынх шигэээрч хүчтэй амьдрах найзууддаа илгээж буй захидал юм.

Ижил төстэй номнууд (173)
1