Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Согоонцэцэг 2
Зохиогч: Бадрангуй.Д 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6500₮
Номын товч

Миний бие зохиолч Д.Бадрангуйн «Согоонцэцэг» хэмээх романы нэгдүгээр дэвтрийг уншиж танилцаад зохиолчийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн билээ. Харин энэ удаа «Согоонцэцэг» романы хоёрдугаар дэвтрийг уншаад сэтгэл ихэд хөдөллөө. Амьдралын эгэл жирийн юм шиг мөртлөө, сэтгэл эмзэглэмээр элдэв үйл явдлуудыг Согоонцэцэг бүсгүйтэй хамт өнгөрүүлэхдээ, «Нээрээ, ийм амьдрал байдаг болов уу, энэ романд гарч байгаа үйл явдал үнэн амьдрал мөн үү» гэж би өөрөөсөө асуугаад, «Тиймээ, Монголын цэцэг цэврүү шиг сайхан охидын маань зарим нь ингэж л амьдарч байгаа даа» хэмээн өөртөө хариулсан юм. Авъяаслаг зохиолч, сэтгүүлч Д.Батсүх, «Гэр бүлийн роман»-ы төрлийг анх өөрөө санаачилсан бөгөөд, өөрийнхөө эрхлэн гаргадаг «Хань» сониндоо олон романыг цувралаар нийтлэсээр ирснийг би, «Согоонцэцэг» романы нэгдүгээр дэвтрийн оршилд дэлгэрэнгүй дурдсан билээ. Өвгөн зохиолч миний бие «Нууцхан хайрын паян», «Алтанд шунасан амраг», «Төөрөлдсөн хүүхэд», «Охин насны хагацал» «Үл үзэгдэх дэвжээ» зэрэг романуудыг энэ төрлөөр бичиж «Хань» сонинд хэдэн жилийн турш цувралаар нийтлүүлсэн юм. Ингэснээрээ Д.Батсүх, зөвхөн миний уран бүтээлд буян хийгээд зогсоогүй, наанадаж өөрийнхөө уран бүтээлд нээлт хийсэн бөгөөд бас Монголын утга зохиолд ч зохих хувь нэмрээ оруулсан юм. Д.Батсүх, сүүлийн хэдэн жил «Д.Бадрангуй» гэсэн утга зохиолын нэрээр «Нүгэлт орчлонгийн хяслан», «Согоонцэцэг», «Үнэнч хайрын золиос» зэрэг хэд хэдэн роман бичсэн нь бүгд гэр бүлийн романы төрөлд хамаарагдах юм. Тэрээр, эдгээр бүтээлүүддээ монгол бүсгүйчүүдийн амьдрал, хувь заяа, хайр дурлал, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зан харьцаа, гэр бүлийн амьдралын дотоод зөрчлийн талаар сэтгэлдээ эмзэглэж явдаг бүхнээ дүрслэн гаргасан нь тун сонирхолтой болжээ. «Нүгэлт орчлонгийн хяслан», «Согоонцэцэг», «Үнэнч хайрын золиос» романууд нь хүмүүсийн сэтгэлд хүрч, уншигчдын дунд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа нь зохиолчийн бүтээн туурвих ур чадвартай шууд холбоотойг энд зориуд дурдах хэрэгтэй гэж бодож байна. Д.Батсүх, наяад оны эхээр чамбайхан өгүүллэг бичиж уран бүтээлийн замаа эхэлсэн бол, XXI зууны эхэнд гэнэт романаар «цоорч» гэр бүлийн үнэн амьдрал, хайр дурлалын сэдэв бүхий хэд хэдэн роман бүтээн олны хүртээл болгосон нь түүний авъяас билэг, нөр их хөдөлмөрийн үр мөн юм. Д.Батсүх зохиолынхоо баатрын баярлах, гомдох, уйтгарлах, гуних зэрэг сэтгэлийн хямрал, хөдөлгөөнийг маш нарийн даган дүрсэлж бичдэг онцлогтой уран бүтээлч юм. Энэ ур чадвар нь түүний бичсэн дээрх романуудаас тодорхой харагдаж байна. Согоонцэцэг... Энэ нэр сонин мөртлөө содон сонсогдож байгаа биз. Уг романы гол баатар Согоонцэцэг бүсгүй ч нэр шигээ сонин содон амьдралыг туулж яваа нэгэн. Хорвоо дээр хүн болж төрнө гэдэг агуу бөгөөд хайрлана, дурлана гэдэг бүр ч гайхамшигтай.

Ижил төстэй номнууд (272)
1