Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Сэтгэлийн үнэр
Зохиогч: Бадрангуй.Д 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5500₮
Номын товч

“Д.Бадрангуй” хэмээх ут га зохиолын нэрээр уран бүтээлээ туурвин, “Нүгэлт орч лонгийн хяслан” (2005 он), “Согоонцэцэг” 1.2-р дэв тэр (2006 он), “Үнэнч хай рын золиос” (2007 он) “Торгуудай”-1 (2009 он) “Торгуудай-2 (2011 он) зэрэг романуудаа ун шигч дын хаа гар дээр нэгэнт тавиад буй авьяаслаг зохиолч Д.Батсүх, таны өмнө “Сэтгэлийн үнэр” хэмээх бо гино өгүүллэгийн анхны номын хуудсаа дэлгэж байна. Өгүүлэг хэмээх үргэл жилсэн үгийн зо хио лын бо ги но, дайчин төрлөөр бүтээ сэн түүний уран бү тээ лийн онцлог нь хүмүүний дотоод сэтгэлийг гүн ухаан, бодролтойгоор дүрслэн гаргаснаараа их зохиолчийн дээрх үгтэй дүйцэж байна хэмээн бодог доно. Аливаа авьяас тодрох хийгээд, уран бүтээлийн замд орж туурвин бүтээх Пегас хэмээх онгодын мо рины дөрөөнд хамаг хүч авьяасаа дайчлан мордох нь өөр өөрийн өвөрмөц хувь тавилантай бөлгөө. Өвгөн зохиолч миний бие наяад оны сүүлчээр Мон го лын Зохиолчдын Эвлэлийн орлогч даргаар ажил лаж байх үедээ, өөрийн анх санаачилсан “Дөмөн” хэ мээх үргэлжилсэн үгийн залуу зохиолчдын нэгдлийг Зохиолчдын хороонд хоёр дахь удаагаа нээн ажиллуулж байсан үеэ өнөөдөр эргэн дурсаж байнам. Тэрхүү нэгдэл маань долоо хоног бүрийн лхагва гаригт цуглан Д.Энхболдын бодлогошронгуй туужууд, П.Баярсайханы сэтгэл зүйн өгүүллэг, Р.Нямдоржийн аж байдлын богино зохиол зэргийг хэлэлцэн, шинээр төрөн гарч буй авьяаст нуудыг уран бүтээлийн нэг дэлдээ урин залдаг байсан сан. Миний бие Монгол улсын Төрийн шагнал хүрт сэн жилээ, Зохиолч дын хороон дээр залуу зо хиолчидтой уул залт хийчихээд шатаар өгсөж явтал араас минь нэг залуу дуудсан сан. Тэрээр анх удаа зохиолч хүн тэй уулзаж байгаадаа баахан зовсон бай далтай надад хандан зохиол бичих гэж оролддог тухайгаа хэлээд өгүүл лэгээ үзүүлэх хүсэлт тавьсан юм. Тэр цагт бид шинэ хэн авь яасын эрэлд гарч байсан тул би ихэд ол зуур хан, “Одоо бэлэн байвал хоёр гурван өгүү ллэг на дад өг чих. Би уншаад үзье. Долоо хоногийн дараа ут саар яриарай” гээд түүнд утасны дугаа раа өгч билээ. Залуу хөвгүүн ч баярлан, уухайн тас барьж явсан өгүүллэгүүдээсээ өгөв. Тэдгээр өгүүл лэгүү дийг уншиж байхад хуудас бүрт нь авьяасын үнэр ханхалж байсан тул ихэд олзуурхан долоо хоногийн дараа утсаар яри хад нь ирж уулзахыг урьсан юм. Чингэж миний бие, анхны өгүүллэгийн түүврээ гар гаж буй авьяаслаг зохиолч Д.Батсүхтэй учирч билээ.

Ижил төстэй номнууд (272)
1