Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Эмэгтэй хүн 35 насандаа дахин төрдөг
Зохиогч: Дэрүку.Ю 
Эрхлэн гаргасан: "Амар-Өргөө" ХХК
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Эмэгтэй хүний амьдралын 35 нас бол хамгийн чухал эргэлтийн цэг мөн. Амьдралынхаа энэ насыг хэрхэн өнгөрүүлж буйгаас шалтгаалж үлдсэн амьдралдаа элбэг хангалуунаар амьдрах эсвэл аажмаар доройтож болох юм. Тэгвэл яагаад эмэгтэй хүний 35 нас амьдралын хамгийн чухал эргэлтийн цэг болох гэж?. Эмэгтэй хүн ойролцоогоор 25 насандаа хүнтэй сууж, хүүхэд төрүүлдэг. Хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, гараасаа гаргахад дор хаяж 10 жил зарцуулдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний амьдралын 35 нас бол бага насны хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, гараасаа гарган амьдралынхаа гарааг дахин эхлэх гайхалтай нас юм. Гэвч амьдралынхаа ихэнх хэсгийг бүхэлд нь сааралтуулсан эмэгтэйчүүд олон байдаг. Хүүхдээ өсгөж байсан өдрүүдээ санагалзан уйтгар гунигт автах юмуу архинд донтох, мөн гэр бүл салахад хүрдэг. Ийм эмэгтэйчүүдтэй уулзахдаа, мөрнөөс нь чанга гэгч нь бариад сэгсэрч өгмөөр санагддаг. Дээр үеийн эмэгтэйчүүдийг бодож үзээрэй. Тэд гайхалтай авъяас чадвартай байсан боловч зөвхөн хүүхдээ харж, эх хүнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой гэсэн нийгэмд амьдарч байсан бөгөөд, өөрийгөө авъяас чадвартай эсэхээ ч мэдэхгүй бүх насаа гэртээ сууж өнгөрүүлээгүй гэж үү?. Гэвч энэ цагийн гол дүр болох эмэгтэйчүүд үр хүүхдүүдээ бие даан тусдаа гаргасны дараа урт удаан амьдралаар амьдрах болно. Энэ нь гайхалтай авъяас чадвараа ил гаргаж амьдрах боломжтой гэсэн үг. Эмэгтэй та ийнхүү гайхалтай цаг үед төрсөн гэдгээ бүү мартаарай. Ийнхүү тэнгэрээс өгөгдсөн бэлгийг арай гаргаж шидэхийг хүсээгүй биз.”

Ижил төстэй номнууд (173)
1