Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Сэтгэл татам эмэгтэйн 7 нууц
Зохиогч: Браун.Х 
Эрхлэн гаргасан: "Амар-Өргөө" ХХК
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Одоо миний алхаж буй зам бол зөвхөн надад өгөгдсөн миний зам. Энэ дэлхий дээр төрсөн хүн бүр өөрийн амьдралаа өөрөө сонгож, өөрөө бүтээдэг. Бидний амьдрал энхэл донхолгүй, шулуун байдаггүй. Учир нь хүн өөрийн ирээдүйн талаарх бүх зүйлээ өөрөө шийддэг учраас юм. Нэг үгээр хэлбэл өөрийн түүхээ хүн өөрөө бичдэг. Хүн бүр өөрийн амьдралыг аз жаргалтай болгохыг хүсдэг. Мөн амьдралаа баяр хөөр, аз жаргалаар чимэхийн тулд эхлээд өөрөө аз жаргалтай болох гэсэн хүсэлтэй байх хэрэгтэй. Бидний амьдралын орох хаалга үргэлж бидэнтэй ойр байдаг. Бид хичээнгүйлэн сонгож, тогшвол болно. “Та зогсож буй хөл доорх газраа гүн ухаарай. Тэгвэл булгийн ус гарах болно” гэсэн Герман зүйр цэцэн үгтэй адил, аз жаргалын түлхүүр бидний хаяанд бий. Амжилт уу бүтэлгүйтэл үү гэдэг нь өөрийн амьдралыг хэр хайрлаж буй эсэхээс хамаарна. “Би чадахгүй. Энэ миний хийж чадах ажил биш” гэсэн идэвхгүй бодлоор амжилттай амьдралыг найдах хэцүү. Тэгвэл, амжилттай амьдралаар амьдарч буй хүмүүс ямар сэтгэл өвөрлөдөг вэ? Биднээс юугаараа өөр вэ? Тэд өөрийн амьдралдаа бат итгэлтэй амьдарч ирсэн явдал юм. Тэд өөрийн сонгосон зорилгоо умарталгүй хичээнгүйлэн амьдарсан хүмүүс. “Би чадахгүй, би чадахгүй” гэж байнга хэлдэг сэтгэлийн хатгүй хүний зүрх сэтгэлд аль хэдийн бүтэлгүйтлийн үр соёолж байдаг. Тиймээс бүх зүйлд өөртөө итгэх итгэлгүй болдог. Хэдийгээр ямар нэгэн ажил бүтэлгүйтлээ гээд түүнийг хэрхэн хүлээж авч буйгаас хамаарч тухайн хүний хувь тавилан өөрчлөгдөнө. Өөртөө ялагдагч гэсэн нэр зүүвэл, аливаа зүйлд өөртөө итгэх итгэлээ алдаж, бүтэлгүйтлийн хар нүхэнд унах болно. Гэвч тэр хөлийн гишгүүрээ зайлуулж, дахин босвол амжилтын хаалга нээгдэх болно.

Ижил төстэй номнууд (173)
1