Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Тэнгэр хэмээх шувуу
Зохиогч: Батхуяг. П 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 20000₮
Номын товч

Долоо хоногийн бороо

Манай хотод долоо хоног өдөр шөнө амсхийлгүй бороо оров. Эцэст нь орсон хур арилдаг ёсоор тэнгэр нэг юм тэлрэв. Эргэн тойрон хаашаа л харна нуур далай мэт их усан цэлэлзэж байлаа. Би тэр өдөр ус туучин явсаар найзындаа хүрч очтол тэдний байшин байсан жалга үерийн усаар дүүрчээ. Айх гайхах зэрэгцэн хий дэмий л ийш тийшээ гүйж дэргэдүүр яваа хүмүүсээс сурагласан боловч хэн ч олигтой хариу өгсөнгүй. Бүгд л “мэдэхгүй” хэмээн мөрөө хавчин одно. Булингартай тэр ус найзыг минь залгиж орхисон бололтой. Бодохоос ч аймаар юм. Гэхдээ бодохгүй гээд ч бас яах билээ. Анх түүнтэй танилцах үед юунд тийм их баярлаж хөөрдөг байсан нь мэдэгдэхгүй дандаа л инээж явдаг хүү байв. Зарим нэг хүн надад “хөөрхий минь, тэнэгдүү юм” гэж хэлж байж билээ. Харин би нэг л мэдэхэд өнөөх тэнэгдүү хүүтэй ойр дотно үерхэх болов. Намар орой голын харгиа чагнаж суухтай нь анх тааралдсан юм. Байгалийн тийм уянгалаг хөгжмийг шимтэн сонсох түүнийг би ямар нэгэн нууцлаг увдистай гэдгий нь мэдрээд байсан боловч чухам ямар гайхамшигтайг нь мэдээгүй билээ. Түүнд дөхөж очоод дэргэд нь суусан боловч тэр намайг анзаарсангүй. - Голын харгиа чагнах сайхан шүү? гэсэнд тэр огт хариу хэлсэнгүй. Тэр байтугай над руу эргэж ч харсангүй. Дотроо жаахан эгдүү хүрч “энэ муу тэнэг чинь их зантай амьтан вэ? ” хэмээн бодоод, нилээд хөндий дуугаар: - Хүмүүс чамайг тэнэг гэх юм билээ. Чи яагаад дандаа ганцаараа ярьж, инээж явдаг юм бэ? Харин энэ удаа тэр над руу харж удаан гэгч нь марсайтал инээгээд ус руу заав. Голын ус тунгалагшсан намар цаг тул ёроолн чулуу бүхэн өнгө ялгаран харагдана. Үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Хэдий жирвэлзэн одох урсгал ус ч хүүхэд багын гэнэн цагаахан дүрсүүд минь тодхон үзэгдэнэ. Тэр над руу дахин марсайтал инээснээ, угаалгүй удаад ширэлдчихсэн халимагтай, толгойгоо маажиж: - Чи хөгжим тоглож чаддаг уу? гэж асуув. Хариуд нь би зөвхөн толгой сэгсрээд, мөнгөлөг хайрс нь наранд гялалзаад урсгал өгсөж яваа жараахай нь сүргийг ажиж суув. Хаашаа юунд ч юм бэ? яаран сүрэглэн явах тэр л загаснууд надад амь нэгтэй ахан дүүс мэт санагдах бөлгөө. Одоо ч гэсэн би олон загас сүрэглэн явахыг хараад ихэр тугал шиг ижилдэн дассан хэдэн муу нөхдөө санадаг юм. ;

Ижил төстэй номнууд (272)
1