Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Үйлийн үрийн байшин
Зохиогч: Батхуяг. П 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 20000₮
Номын товч

Үйлийн үрийн- байшин

/үгүүллэг, тууж/

Нэгж Сүүн өнгөтэй цагаан уусмалыг “мөнхийн рашаан” гэмээр байсан ч хүмүүс нэг л мэдэхэд бүгд “нэгж” хэмээн нэрлэх болжээ. Гар утсандаа нэгж авч ярих эрхээ сунгуулдаг байсантай адилхан тэрхүү суун шингэнийг худалдан авч насаа нэмүүлэх болов. Эхэндээ хэн ч тэр уусмалыг сонирхохгүй байлаа. Учиргүй үнэтэй байснаас ч болсон байж магадгүй. Гэтэл удалгүй үнэ нь бууж, хүн бүхэн насаа хүссэн дураараа сунгах болов. Зарим хүн бүр таван зуун жил амьдрах “нэгж” худалдан авсан байлаа. Гэвч…. Хамгийн сайхан нь юм бүхэнд гэвч байдаг. Тэр л цөөнгүй хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулж байв. Насыг дураар нь нэмж чадсан ч зөнөглөхийг л яаж ч чадсангүй. Олон жилээр нас худалдаад авсан хүмүүс сүүлдээ “нэгж”-ээ буцааж зарах болжээ. * * * Шүдгүй амаа хүнд харуулахгүй гээд жимийж ярих анхандаа тэд нарт хэцүү санагддаг байжээ. Урьд цагт хүүхдийн үсний найранд хөгшчүүл “миний насыг аваарай” гэдэг байсан бол сүүлийн үед өвөөгийнхөө эсвэл эмээгийнхээ “нэгж”-ийг аваарай гэдэг сайхан ерөөл дэлгэрэв. Сайхан ч гэж дээ? тийм таатай юм биш л дээ? Учир нь “зөнөглөж үх” гэдэг хараал олон хүний амнаас салахаа больсон тул зөнөглөчихөлгүй үхэхийг хичээх болов. Яг энэ үед би нэгж нэмүүлэлгүй далан тав хүрч байлаа. Хүүхдүүд минь миний ойгоор хэлэлцэж байгаад арван жил амьдрах нэгж худалдаж авч өгөөд, төрөөс одон гуйхаар болжээ. Энэ тухай сонсоод хөлийн дөрөөнд гарын ганзганд хүргэж өсгөсөн хүүхдүүдээ буруу ухаанаар өсгөсөн дөө өөртөө гомдож амиа хорлохоор шийдлээ.

Ижил төстэй номнууд (272)
1