Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Аав цэцэрлэгт орсон нь
Зохиогч: Гармаа.Д 
Эрхлэн гаргасан: "Урлах-Эрдэм" ХХК
Хэвлэгдсэн он: 2006
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

...Доржийн Гармаа бол миний хамгийн түрүүн танилцсан монгол зохиолч байв. 1966 онд намайг "Хүүхдийн утга зохиол" сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн орлогч байхад уул сэтгүүлийн тавдугаар сарын дугаарт Д.Гармаагийн "Гар чийдэн" гэдэг өгүүллэг нийтлэгдсэн билээ. Түүнийг Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн үргэлжилсэн үгийн зохиолын семинарыг удирддаг шүүмжлэгч Михаил Лобанов редакцид авчирсан юм. Утга зохиолын дээд сургуулийн оюутан Д.Гармаа түүний семинарт амжилттай хичээллэдэг нь хэвлэлийн өмнөх өгүүллийг бичсэн М.Лобановын үгнээс мэдэгдэж байв. Надад тэр өгүүллэг аятайхан санагдсан сан. Түүнд хоёр жаалын амьд дүр болох өгүүлэгч гол баатар, түүний дүү Болд нар байв. Монголын тал нутаг, малчдын ахуй амьдралыг урнаар дүрсэлж ертөнцийн сайхныг ажиглаж хошноор сэтгэн зурагласан нь ах дүү хоёрын өөр хоорондоо ойлголцсон яриа байдлаас ил байв. Өөрөөр хэлбэл энэ авьяаслаг зохиолчийн хожим бүтээсэн тууж, өгүүллэг, кино зохиолуудад илэрч гарсан дүр дүрслэлийн сайхан бүхэн дээрх зохиолд шингэсэн байлаа. Би Д.Гармаагийн романтай танилцаагүй, гэвч түүний хүүхдийн туужууд товч тодорхой байдгийг ажигласан. Үйл явдлын тэмүүлэл нь агуулгыг бүрнээ нээн харуулахтай хосолж чаддаг юм. Туужийг уншаад эргэн бодоход товчхон гэж ер санагдахгүй, харин ч олон дүгнэлт өгч юм бодогдуулахуйц болсон байдаг. Орос хэл дээр "Хөгжөөнтэй туужууд", "Гавьяат үйлсийн мөрөөдөл", "Нэгэн зуны намтар", "Ерөөлтийн бага хүү" гэдэг туужууд болон "Хөөрхөн Байдий", "Үнэнч нөхөд" гэдэг эмхтгэлүүд тогтмол хэвлэлүүдэд олон өгүүллэгүүд нь нийтлэгдсэн билээ. Энэ зохиолуудаа хэдийд бичсэнийг би мэдэхгүй. Гэхдээ малчин Ерөөлтийн хүү Идэрийн тухай тууж г бол сэтгэл зүйн гүнзгий боловсруулалт, хурц, зангилаа асуудлыг гаргаж үзүүлсэн байна билээ. Д.Гармаагийн зураглан буй багачуудын дүр төрх өөр хоорондоо адил байдаггүй. "Гавьяат үйлсийн мөрөөдөл" туужийн Цэдэнг аваад үзье. Тэрбээр хуурамчаар өвчтөн болж сурагчдыг айлгах, хожим гавьяат сайн үйлс хийхийн тулд болжморыг чулуугаар шидэх зэрэг олон хөгжөөнтэй хөгжилтэй арга сүвэгчлэн олж түүнийгээ ганцаараа биш, өөрийн итгэлт нөхөр Баатарын хамт хийж байгааг өгүүлж байна. Туужийн үйл явдал юуны өмнө амжилттай өрнөж байгаа нь санаанаасаа зохиосон бус нь мэдэгдэнэ. Хүүхдүүд хожмын хор холбогдлыг ойлгоогүй боловч сайн сайхан, гавьяат үйлс бүтээх эрмэлзлээ сэтгэл оюундаа багтааж байна. Цэдэн өөрийгөө болон найз нөхрөө инээдэмтэй хөгтэй үйл ажилд оруулахын зэрэгцээ жинхэнэ ажилч хичээнгүй, сэтгэгч, зөгнөгч байдлаар дүрслэгдэж байна. Тэрбээр бүтээлч зүтгэлтний хүслийг гүйцэтгэж байна. Эхний үед бүтэмжгүй явдал дараа дараагаар учравч түүндээ гутарсангүй, орчинтойгоо зөв харьцаж сайн үйлсийн төлөө цуцалтгүй тэмүүлж байна. Туужид гарч буй ухаалаг эмэгтэй багш нь Цэдэнг тэсвэртэй зөв ойлгож алдааг нь засч залруулж, үнэнч зөвлөлгөө өгч, хэзээ ч түүнийг ад үзэж шоолохгүй, хүн чанарыг нь үгүйсгэхгүй байна. Юуны өмнө хүчээр дарахаас зайлсхийн, хүмүүсийн дунд түүнийг тайван байлгаж, өөрийнхөө эгзэгтэй огцом хүсэл бодлоо биелүүлэхэд нь тэтгэн дэмжиж байна. Туужийн ёс суртахууны дүгнэлт нь багш эмэгтэйн хэлснээр "Сайн үйлсэд жижигхэн зүйл гэж байдаггүй" гэсэн үг юм. Чухам энэ нь туужийн өгүүлэгдэхүүн бүрд илэрхийлэгдэхийн хамт Цэдэн Баатар нартай учирч буй үйл явдал, тэдний бодолд A тусгалаа олж байна. / "Нэгэн зуны намтар" хэмээх туужид бол нийтэд Банзай гэж алдаршсан Банзрагч нэн сонирхолтой дүр юм. Банзай бол үе тэнгийнхний хэлцдэгээр явган хэрүүлч, дүрсгүй, тэгэхдээ уурхайн конторт ажилладаг эхийнхээ өмгөөлөлд оодорч, ямар ч шийтгэл зэмлэлгүй үлддэгтээ бүрнээ итгэсэн хүү юм. Зохиолч туужийнхаа баатар Банзайгийн төлөө сэтгэл түгшин бичиж байна. Олон нийтийн шүүхээс хүүгээ авч явахдаа ээж хүүгийнхээ хүмүүжилд хэрхэн нөлөөлөх рольтойг ойлгож байна. Хэт эрхэлж ажил хөдөлмөрөөс зайлсхийж, гоёж гангалах ахуйгаар өссөн хүү юм. Гэвч энэ хүүгийн төрх төлөвт эхийнхээ муу нөлөөнөөс гарч чадах найдвар байна гэдгийг зохиолч харжээ. Банзай янз бүрийн муу дутагдал гаргадаг ч гэлээ түүндээ санаа зовомтгой хүү юм. Луувангийн хулгай нь ямар ч бодлогогүйгээр хийсэн зэвүүцмээр хэрэг. Дараа нь түүндээ ичиж зовж байна. Хүүд ухаалаг, шаардлагатай зөвлөгч нөхрөөс гадна сахилга журамд өөрөө суралцах, өөртөө тавих шаардлага дутагдаж байгаа нь аяндаа мэдэгдэж байна. Тийм нөхөд нь Банзайн хувьд түүний ээж ч биш, уурхайчин эцэг нь ч биш юм. Харин Банзайтай нас чацуу, Улаанбаатар ах дээрээ амралтаараа ирж буй Чойсүрэн байв. Чойсүрэнгийн зан чанар Тимурчүүдийн төрх төлөв сайтар харагдаж байна. Гэвч зохиолч, Банзайгаа анхааран халамжлахдаа Чойсүрэн гийн амьдралын дүрийг тодруулах үнэмшилтэй нарийн дүрслэл олсонгүй мэт байна. Тэр нь монголын өнөөгийн багачуудын дүр төрхөөр биш, утга зохиолын талаас гаргасан бололтой. Монголын хүүхдүүдийн амьдралд Д.Гармаагийн бодлоор үнэхээр ухаалаг, сайн үйлийн төлөө тэмүүлэгч, ирээдүйн зорилготой зан чанар элбэг бий гэдэгт би эргэлзэхгүй ээ. Энэ жаалууд нь оюун санааны гүнзгий амьдралтай, хүсэлд шунан дурлагч амьд дүртэй бөгөөд зохиолч тэднийг "дууриах г жишээ" болгож, зөв алхмыг заан сургасан аясаар бичээгүй нь мэдээж юм. Сайн хүүхдийг дүрслэх нь зүггүй сэргэлэн хүүхдийн дүрийг гаргахаас хэцүү нь эргэлзээгүй. "Ерөөлтийн бага хүү" тууж бол дээрх бэрхшээлийг давах бүрэн чадал Д.Гармаад байгааг баталж байна. Зохиолч "адал явдлын" хурц үйл явдлаас /үл цэрвэн/ авч дүрслэхдээ зөвхөн сэтгэлд бүрэн бүтнээрээ дурсагдан хоцрох Идэр хэмээх гол баатрынхаа томруун дүрийг гаргаж амжсанаар барахгүй, түүний эргэн тойронд амьдарч байгаа хүмүүс тухайлбал, үе чацуутан Зээхүү, сурагч Бөмбөө, хэсгийн төлөөлөгч ахмад Довууч гуай, номын дэлгүүрийн худалдагч Осор гуай зэргийн реалист дүрүүдийг гаргаж чадсан байна. Туужид муу нөхрийн балаг нь бяцхан зүрхийг шархлуулж, олон түмнийг эндүүрэлд оруулж, худал хуурмаг сэжиглэлтээс үүсэн гарч байгаа, гомдол гасланг зохиогч амжилттай дүрсэлсэн юм. Идэр нь ухаалаг, зоригтой, ажигч гярхай, тууштай зан төлөвтэй хүүхэд юм. Хамгийн гол нь шударга, бусдын зовлонг ойлгон тусалж чаддаг, эр зоригтой юм. Эргэн тойронд нь байгаа хүмүүсийн буруу ойлголт, утгагүй зэмлэлийн эсрэг ганцаараа тэмцэх, тэдэнд үнэн байдлаа харуулах зориг тэвчээр, сэтгэлийн хүч тэнхэл түүнд хүрэлцээтэй байна. Чухам энэ нь л уншигч олны хүндэтгэл хүлээж байгаа юм. Орос хэл дээр хэвлэгдсэн зохиолуудаар нь дүгнэн үзвэл, Идэрийн тухай Д.Гармаагийн тууж бол монголын утга зохиолд шинэ зүйл, түүний өсөлт, буурь суурийг харуулах гэрч мөн. И.Мотяшов

Ижил төстэй номнууд (136)
1