Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Хайрын арван нууц
Зохиогч: Онон.Б /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Хорвоогийн хамгийн сайн сайхан зүйлсийг харж ч, сонсож ч биш, харин… зүрхээрээ л мэдэрч болно. Хелен Келлер Бид бүгд хайрын сэтгэл, хайраар дүүрэн харьцааг магадгүй хорвоо дээрх юунаас ч илүү хүсч, түүнд л тэмүүлцгээдэг билээ. Тэгвэл яагаад өчнөөн хүмүүс ганцаардал, эцэс төгсгөлгүй эрэл хайгуул, итгэл найдвараар амьдарч, эрснээ олж буй нь ховорхон байна вэ. Хэрвээ бид юунаас ч илүү хайрыг хүсдэг юм бол салж сарнисан гэр бүл, хагас өнчирсөн хүүхдүүдийн тоо юунд урьд үзэгдээгүйгээр өсч байна вэ. Яагаад түг түмэн язганасан хотуудад олон хүн өөрийгөө ганцаардмал, тусгаарлагдмалаар мэдэрнэ вэ? Магадгүй бид хайрыг буруу газраас эрээд байгаа юм биш биз! Хайр сэтгэл гэдэг нь нийтийн дунд өргөн тархсан төсөөлөл шиг хувь заяа, аз хиймориос шалтгаалдаг зүйл биш, мөн “ирдэг ч, явдаг ч” юм биш, бид өөрсдөө бүтээх ёстой зүйл бөгөөд бидний хэнд нь ч ийм чадвар бий. Ганцаардал цөхрөлд ч бай, аз жаргалгүй, улиг болсон харьцааны занганд баригдсан ч бай бид одоо яаж амьдарч байгаа нь гол биш, амьдрал өнөөгийнхөөс өөрчлөгдөж болох бөгөөд бид өөрсдөө л үүнийг хийж чадна. Энэ номд гарах олон баатрууд бол нэрийг нь өөрчилсөн бодит хүмүүс юм. Тэдний яриа танд амьдрал байх ёстой тэр байдлаараа, өөрөөр хэлбэл баяр баясгалан, гайхамшиг, хайраар бялхсан байж болно гэдгийг ойлгуулж надад урам зориг өгсөн шигээ танд бас өөдрөг сэтгэл, урам зориг хайрлана гэдэгт итгэж байна.

Ижил төстэй номнууд (174)
1