Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Аз жаргалын арван нууц
Зохиогч: Онон.Б /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Та нар аз жаргалыг хайн хорвоог туулдаг. Гэтэл тэр нь гар сунгах төдийхөн зайд л байж байдаг шүү дээ. Гораций “Амьдралаас хамгийн ихээр хүсч буй зүйл тань юу вэ?” гэж хэнээс ч асуусан “Аз жаргал” гэсэн хариуг сонсох болно. Тэгвэл аз жаргалтай хүмүүс яагаад ийм цөөн байна вэ? Яагаад эм, эмийн бодис үйлдвэрлэлийн хамгийн хурдан хөгжиж буй салбар нь сэтгэлийн хямралыг дарах, тайвшруулах үйлчилгээтэй эмийн үйлдвэрлэл болоод байна вэ? Өөрийгөө аз жаргалтай гэж тооцдог хүн ийм цөөхөн байгаа нь юуных вэ? Бид ер нь аз жаргалыг буруу газраас хайгаад байгаа юм биш биз. Хаана амьдардаг, ямар ажил хийдэг, хэдий хир орлоготойгоосоо үл хамааран бид бүгд л аз жаргалтай байх боломжтой гэдэгт би итгэлтэй байна. Зүгээр л нэг жаргалтай байх ч биш, амьдралын маань нөхцөл байдал өнөөдөр ямар байгаагаас үл хамааран аз жаргал гээчийг бүрэн дүүрнээр мэдрэх боломжтой. Жинхэнэ ёсоор аз жаргалтай байхын утга учир нь дарамт шаналгаагүй байхад төдий биш, харин баяр баясгалан, сэтгэл ханамж, амьдралыг бишрэх мэдрэмжид оршино. Энэ нь хүн байнга хөөрлийн байдалд орших ёстой ч юм уу, тэгж чадна гэсэн үг биш л дээ. Бидний амьдралд хагацал зовлонтой өдрүүд ч гарцаагүй тохиолддог бөгөөд тэдгээр нь уй гашуу, зовиур шаналгаа, урам хугарлыг авчирдаг нь мэдээж. Гэвч тэр зовлонг давж туулах аргууд байдаг бөгөөд амьдралд тохиолдох ихэнх бэрхшээл, гай зовлонг ялалт болгон хувиргах боломжтой байдаг. Бусад олон сургаал номлолоос ялгаатай нь энэ номын бүх баатрууд нь бодит хүмүүс бөгөөд ганцхан дорнын өвгөн л миний сайн мэдэх хэд хэдэн цэцэн мэргэн хүний нийлмэл дүр юм. Баатруудын нэр, амьдралын зарим нөхцөл байдлыг бага зэрэг өөрчилсөн явдал бий боловч эдгээр хүмүүс бүгд л энэ номын бүлгүүдэд бичигдсэнээр хувийн хямрал бэрхшээлээ ялан давж, аз жаргалаа олж авч чадсан юм. Тэдний жишээг дагаж, Жинхэнэ Аз Жаргалын мутраас адис хүртэхэд тань энэ бяцхан ном хөтөч болж, урам зориг хайрлана гэдэгт итгэж байна.

Ижил төстэй номнууд (173)
1