Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Карма хүссэндээ хүрцгээе
Зохиогч: Онон.Б /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4500₮
Номын товч

Хүндэт уншигч таны амгаланг айлтгая! Та Зохист хорвоод хэрхэн амьдарч сурах тухай манай номын үргэлжлэлийг гартаа аваад байна... Номын удаахь гурван хэсгийг та энэ дэвтрээс унших болно. Өмнөх номд бид “хэт сайшаан шүтэх” болон “кармын сав” гэсэн ойлголтуудыг оруулсан билээ. Энэ номд мөн сэдвийг үргэлжлүүлэн үзэх бөгөөд ухамсарт амьдралынхаа туршид гаргасан алдаа эндэгдлээсээ хэрхэн ангижирч болохыг тань эхний хэсэгт өгүүлэх болно. Бид кармын, ментал, эмоцийн биесээ цэвэрлэх арга техникийг санал болголоо. Үүнийг дэлхийн олон орны мянга мянган хүмүүс хэрэглэж байгаа бөгөөд бидэнд талархлын үгтэй захидлуудыг тасралтгүй илгээсээр байна. Дараа нь бид танд энэ хорвоод харамсах зүйлгүй, ая тухтай амьдрахад тань туслах хэдэн “байр суурийг” санал болгоно. Та тэдгээр “байр сууриас” өөрийн сэтгэл санаа, зан төрх, амьдралын нөхцөл байдалдаа тохирох нэгийг нь сонгож авах боломжтой. Эцэст нь бидний ямар нэг зүйл хүсч гуйх үед дээд тэнгэрт юу болдгийг тайлбарласан хувилбараа орууллаа. Тэнд хэн хэн байдаг, бидэнд ямар тохиолдолд аль нь тусалдаг, тэр тусламж бидэнд ямар байдлаар ирдэг зэргийг мөн тайлбарласан болно. Манай Нарийн ертөнцийн загвар хэдий нэлээд ер бусын, этгээд боловч христийн шашны уламжлалт төсөөлөлтэй нэлээд ойролцоо байж магадгүй. Бид ямар ч шашны ном зохиолыг эх сурвалж болгож заагаагүй. Бид таныг хэдий зөв ч, хэн нэгний хэзээ нэгэн цагт хэлсэн үгээр амьдрах бус, хүн ухамсартайгаар үйл хөдлөлөө хийх Зохиролт хорвоод амьдрахыг уриалж буй учраас зориудаар ингэсэн билээ... Иймээс та өөртөө сонирхолтой, ашиг тустай олон зүйлийг энэ номоос олох байх. Тэгээд таны амьдрал илүү амжилттай, ая тухтай болно хэмээн бид найдаж байна. Амжилт хүсье!

Ижил төстэй номнууд (173)
1