Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Нууц өсвөр үе ба залуучууд
Зохиогч: Сүхбат.Г 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Бага балчир хүүхдийн хүсэл мөрөөдөлд хязгаар гэж байдаггүй. Тэд үргэлж л ямар нэгийг хүсэж, санаашран мөрөөдөж байдаг. Томчууд чамаас “Том болоод ямар хүн болох вэ?” гэж асуухад одон оронч, эмч, балетийн бүжигчин, хөлбөмбөгчин, цагдаа болно гэх мэтээр хамгийн сайхан санагдсанаа хэлдэг байснаа санаж байгаа биз дээ. Чиний хүсэл мөрөөдөлд хязгаар гэж байдаггүй байж дээ.

Харин нас ахих тусмаа чамд итгэсэн хүмүүсийн горьдлого, итгэл найдвараас улбаалсан шахалт шаардлага, янз бүрийн хориг “хязгаарлалт”-тай тулгарах болно. Улмаар “Яагаад би өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлж болдоггүй юм бэ” гэсэн асуултуудаар тархиа гашилгаж эхэлнэ. Хүмүүс, хавь ойрынхон чинь чамд үүнийг тайлбарлахдаа “Чи бусдаас гавихгүй... Чамд өөрийгөө дайчлах хүч чадал алга, Чи тийм ч хөөрхөн биш” гэж хэлдэг. Улмаар “насанд хүрэгчд”-ийн гэх ертөнцөд орж ирснээр амьдралын чинь хүсэл, зорилго, мөрөөдлөө яг л хулгайлуулж эсвэл дэвслүүлээд хаячихсан мэт санагдах нь бий. Эцэст нь бүх юм бүтэхгүй хүүхдийн гэнэн мөрөөдөл мэт санагдаж, урам хугарна.

Харин чиний ГЭГЭЭНЭЭС ГЭГЭЭН ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙГ амархаан биелүүлчих “НУУЦ” байна гэвэл чи юу гэх вэ? “Хэн ч байж болох” хүсэл мөрөөдөлд чинь ямар ч хязгаарлалт саад байдаггүй байсан цаг үе эргээд ирнэ гэвэл, мэдээж, чи баярлана биз дээ? Хүссэн зүг рүүгээ явах, санасан зүйлээ хийх, таалагдсан болгоноо сонгох гэх мэт ... хүсэл мөрөөдлийг тань бодитоор бий болгож, бүтээж чадах хүч чадал чамд байна гэдгийг олж мэдвэл яах вэ?

За тэгэхээр... “НУУЦ”-ыг мэдэхийг үнэхээр хүсч байна уу?

Ижил төстэй номнууд (173)
1