Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Үүнийг дагаад хий
Зохиогч: Мөнхтогт.П 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Энэхүү номыг сонгон уншиж буй танд баярлалаа. Энд тусгагдсан санаанууд мянга мянган хүмүүст тус болсон шигээ танд мөн тус болж амьдралыг тань өөрчилж чадна гэдэгт би итгэлтэй байна. Хийх ёстой бүх зүйлээ дуусгахад цаг хугацаа хэзээ ч хүрэлцдэггүй. Та унших шаардлагатай ном сэтгүүлд дарагдах, бусад олон ажил овоорох үед тэдгээр ажлыг бариад авмагц нэг л өдөр дуусгачих юм шиг боддог. Гэвч та үнэндээ чаддаггүй. Илүү бүтээмжтэй болсноор өөрийн цаг хугацааны асуудлыг шийднэ гэсэн бодлоо мартах хэрэгтэй. Та хувийн бүтээмжээ дээшлүүлэх хичнээн олон арга замд суралцаад ч, танд тухайн хугацаанд хийж амжихаас илүү олон ажил ундран гарсаар байх болно. Та өөрийн цаг хугацаа, амьдралыг бүрэн удирдая гэвэл сэтгэн бодох, ажиллах, эцэс төгсгөлгүй их үүрэг хариуцлагыг хянах арга замаа өөрчлөх хэрэгтэй. Та зарим зүйлсийг хийхээ больж, өөрийн амьдралд жинхэнэ өөрчлөлтийг авчрах цөөн хэдэн зүйлд илүү цаг зарцуулж эхлэх тэр л үед өөрийн үйл хэрэг, ажлаа удирдан хянаж чаддаг болно. Би цагийн менежментийн талаар 30 гаруй жил судалж байна. Петер Драйкер, Алекс Макензэ, Алан Лакеэн, Стевен Ковей болон бусад олон хүмүүсийн зохиол бүтээлүүдийн амтанд орж, хувийн бүтээмж, үр ашигтай ажиллагааны талаар зуу зуун ном, мянга мянган нийтлэл уншсан. Энэ бүхний үр дүнд уг ном бий болсон. Шинэ санаа төрөх бүрт өөрийн ажил амьдралдаа хэрэгжүүлэн туршдаг байлаа. Хэрэв санаа маань амжилттай болбол хичээл, семинартаа хэрэглэн бусдад зааж сургана. Галилей нэг удаа ингэж хэлжээ: ‘‘Та хэн нэгэнд огт мэдэхгүй зүйлийг нь хэзээ ч зааж чаддаггүй, харин түүний ухамсарт буй зүйлийг л хэлдэг’’. Таны мэдлэг, туршлагын түвшинтэй холбоотойгоор эдгээр санаанууд танил санагдаж магад. Тэгвэл энэ ном та бүхэнд эдгээрийг илүү ухамсарлуулан ойлгуулах болно. Та эдгээр арга техникүүдэд суралцаж, өөрийн хэвшил болтол дахин давтан хэрэглэж чадвал амьдралынхаа чигийг маш эерэг зам руу хөтлөх болно.

Ижил төстэй номнууд (173)
1