Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Цадиггүй тангараг
Зохиогч: Адъяатөмөр.Т 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Юугаар ч солишгүй залуу насандаа дүн шөнөөр, үүр гэгээртэл эрүүл мэндээ золин байж таталсан хэдэн бадаг шүлгээ таньд хүргэж байна. Буурай ээжийн бор ягаан дээлтэй, улаан хацартай, шилбүүр унаад хонио хариулж өссөн жаахан бор хүүгийн ертөнцөөс таниулж байна. Зовох цагийн салхинд алгадуулж жаргах цагийн наранд дулаацсан идэр залуухан шинэ эмчийн он жилүүдийн хэлхээсээс хуваалцаж байна. Цадиггүй зан нэвт үнэртэх өврийн дэвтэрээ ийнхүү та бүхэнд ном болгон дэлгэлээ. Би яруу найрагч бус чөлөөт сонирхон нийтлэгч тул мэргэжлийн алдаа эндэгдэл байхыг үгүйсгэхгүй юм. Эрхэм уншигч таныг авах гээхийн ухаанаар хандаасай хэмээн хүсч байна. Энэхүү бүтээлээ бурханы орныг зорин одсон хайрт аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж мөнхөд бадамлан асах зул, тарнийн шидтэй номын хүрд хэмээн санаж бичлээ. Таны худалдан авсан ном бүрийн таван зуун төгрөгийг Өвөрхангай аймгийн Хужирт сумын эмнэлэгт амаржих ээжүүд, хүүхдүүдэд хандивлах болно. Энэхүү номыг бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн сайхан сэтгэлт хүний дээд хүмүүн та бүхэндээ чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.

Ижил төстэй номнууд (119)
1