Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Хүнчин "Роман" Хоёрдугаар дэвтэр
Зохиогч: Сосор.С 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Уншигчдын маань хүсэн хүлээж байсан “Хүнчин” романы 2-р дэвтэр худалдаанд гарлаа. Залуу насны ааг,  санамсар болгоомжгүйгээс болж амьдралдаа алд дэлэм алдаа гаргасан Алдарын эмгэнэлт хувь тавилан, сайхан хайр, эр хүний жинхэнэ нөхөрлөл, хүн хүнээ гэх өгөөмөр сэтгэлийн тухай өгүүлсэн Хүнчин романыг манай уншигчид сэтгэл догдлон уншсан билээ.  Ардын уран зохиолч Д.Цоодол: “Хүнчин роман бол сүүлийн үед маш их үгүйлэгдэх болсон сэтгэлзүйн роман яах аргагүй  мөн байна” хэмээн дүгнэсэнчлэн хүн байхын, амьд явахын шалтгаан хийгээд хүний дотоод мөн чанарын торгон мэдрэмжийг 25 жил гянданд хоригдсон  Алдараар та мэдэрсэн биз ээ. Харин 2-р дэвтэрт эрх чөлөөт Алдар тантай учрах болно. Энэ нийгэм... яг энэ амьдрал... Та ч бас Алдарыг яаж угтав?

Цас бударсаар...Цагаанаас өөр өнгөгүй мэт орчлон ертөнц бүхэлдээ цайран харагдана. Хүн гэгч амьтан яг л энэ цас шиг цаг хугацаа, он цагийг үл харгалзан хүн хүнээ төрүүлэхэх гэж, хайрыг бүтээх гэж яаран яаран ирсээр... Бас буцсаар л.... 

Ижил төстэй номнууд (272)
1