Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Гурван нас хүрэхэд оройтно
Зохиогч: Масару Ибука 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Сайн сайхныг хүсэн цагаан цайлган сэтгэлээр бичигдсэн энэхүү номын өгүүлж байгаа зүйл нь хичнээн эрхэм чухал болохыг та мэдрэх ба иймэрхүү бусад номын хамтаар таны ойлголт, төсөөлөлд дэлхий дээрхи хамгийн агуу, сайн санааны хувьсгал хийж магадгүй. Энэхүү зорилго нь биелэх болтугай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна.

Энэхүү номын зохиогч нь зүгээр л бяцхан хүүхдүүд юуг ч суралцах чадварыг эзэмшсэн байдаг гэж үзэж байгаа юм. Хүүхдүүд 2,3 буюу 4 насандаа цаашид сурахад асар хүнд болох юмуу бараг боломжгүй юмыг ямар нэгэн чармайлт гаргалгүйгээр сурч эзэмшиж чаддаг гэж тэр үздэг. Түүний бодлоор бол насанд хүрсэн хүмүүс арай ядан сурдаг зүйлийг нялх хүүхдүүд тоглож байгаад л сурдаг ажээ. Насанд хүрсэн хүний яст мэлхийн хурдаар сурч байгаа зүйлийг хүүхдүүд бараг л агшин зуурт сурдаг байна. Насанд хүрэгсэд заримдаа суралцахаас залхуурцгаадаг бол хүүхдүүд үргэлж сурахад бэлэн байдаг гэж хэлж болно. Масару Ибука үүнийг энэхүү номонд улиг болгож нуршилгүйгээр, тун эвтэйхэн баталсан байдаг. Түүний ном энгийн, эрс шулуухан, туйлын ойлгомжтой бичигдсэн юм. Зохиогчийн бодлоор хүний хувьд хамгийн түвэгтэй ажил бол гадаад хэл сурах, уншиж сурах, хийл буюу төгөлдөр хуур хөгжмөөр тоглож сурах явдал байдаг ажээ. Насанд хүрэгсдэд үүнийг сурахын тулд нилээд хүндрэл бэрхшээл гардаг бол харин нялх хүүхдүүдийн хувьд түүнийг сурах гэж чармайхгүгээр сонирхох хүсэлдээ хөтлөгдөн сурдаг байна.

Ижил төстэй номнууд (173)
1