Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Эрчүүдийг хэрхэн солиоруулах вэ?
Зохиогч: Бямбадорж.Ц /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Таныг хэдхэн минутын дотор аз жаргалтай, цоо эрүүл, дур булаам болгож чадах мэдээллийг би тантай цаг орчмын хугацаанд хуваалцана гэвэл та юу гэх вэ? Энэ мэдээлэл маань туйлын үнэн бөгөөд таны хувийн амьдралыг эгнэгт өөрчилнө гэвэл юу гэх вэ? Дур булаам, үзэсгэлэнтэй сайхан болохын нууцыг мэдэхдээ, бие махбодоороо тоглохгүйгээр, худлаа дүр үзүүлэхгүйгээр хүмүүстэй харилцаж, сайхан амьдрахад юу шаардлагатайг сонсоно гэвэл юу гэх вэ? Та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд бүхнийг тооцоолж, дүрмийг баримтлан, тоглох шаардлагагүй гэвэл юу гэх вэ? Та лавтай сонирхож байгаа байх. Надтай цагийг хамт өнгөрөөвөл яасан юм бэ? Өөрөө өөрийнхөө өмнө тэсч ядан зогсох дур булаам сайхан болохыг хүсэж байна уу? Дур булаам сайхан болох тухай бодол таны сонирхлыг татсан байх гэж найдаж байна, хэрэв тийм бол та зөв зам дээр байна гэсэн үг. “Чи бол Охин тэнгэр! Эрчүүдийг хэрхэн солиоруулах вэ” энэ ном таны амьдралыг бүрэн өөрчлөхийн тулд бүтээгдсэн юм. Ажил дээрээ, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ хамт байхдаа, тоглож, зугаацаж байхдаа өмнө нь таны төсөөлж ч байгаагүй, тийм ч их хүчин чармайлт гаргах шаардлагагүйгээр шинэ боломжууд нээгдэнэ /танд таалагдаж эхэлж байна уу?/. “Чи бол Охин тэнгэр! Эрчүүдийг хэрхэн солиоруулах вэ” энэ нэр таныг гайхашруулж магадгүй. Би бүх эрчүүдийг солиоруулахыг хүсэхгүй, надад ганцхан сайн хүн байхад хангалттай гэж та хэлж магадгүй. Энд би харин үнэнээ хэлэх хэрэгтэй байх. Энэ номыг уншихад таныг албадахын тулд бяцхан заль хэрэглэж, эрс хурц, сонирхол татахуйц нэр бодож олсон юм. Энэ номыг уншихаар зэхэж байгаа нь таны хувьд дур булаам болох, бүх хүмүүстэй сайн харилцаа үүсгэхэд хандах цоо шинэ хандлага юм гэдгийг харж байгаа биз. Харилцааны талаар мэдэж авах зүйлс нь танд урьд өмнө нь зааж сургаж байсан юмуу, таны итгэж үнэмшсэн зүйлсээс шууд эсрэг зүйл болохыг мэдэж авах болно. Та харилцаа үүсгэх чадварыг бүрэн хэмжээгээр ашиглаж байсан бол энэ номыг уншихгүй байсан гэдгээ санах хэрэгтэй. Энэ бол миний хэлж өгөх эхний зүйл. Таны амьдралд болж бүтэхгүй зүйл байсан бол та хуурамч мэдээллээр ажиллаж байжээ гэдгээ ойлгох хэрэгтэй. Гэхдээ санаа зовох хэрэггүй, энэ бол асуудал биш. Үнэн хэрэгтээ энэ бол бэлэг. Та буруу замаар явж байснаа ухаарч чиглэлээ засахын тулд хэдийн анхны алхмаа хийсэн. Хэрэв таны оюун ухаан шинэ зүйлийг хүлээж авахаар шийдсэн бол, хэрэв та дур булаам эмэгтэйн амьдралын хэв маягийг хүлээж авахад бэлэн байгаа бол, бүх юм нь гайхамшигтай хайр дурлал, харилцаа, жинхэнэ түншийн шидэт ертөнцөд өөрөө ч анзаарч амжилгүй орох болно. Энэхүү ертөнцийн үүд хаалга өөрийгөө өөрчлөх гэж хүссэн хэн бүхний өмнө нээлттэй бөгөөд таныг хүлээж байна.

Ижил төстэй номнууд (173)
1