Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Рамаяна
Зохиогч: Энэтхэг ардын туульс 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

ДОРНО ДАХИНЫ УРАН ЗОХИОЛ
Эртний Энэтхэгийн уран зохиол

РАМАЯНА
Эрдэмтэд Рамаяанаг Энэтхэгийн ууган туульс гэж үздэг. Домгийн ёсоор түүнийг зохиогч Ваальмиг аршийг Энэтхэгийн ууган найрагч гэж үздэг байна. Ваальмиг арш Рамаянаг зохиосон гэж домог бий. Энд Ваальмиг арш өглөө босоод ой дотор явж байтал модны мөчир дээр эр эм хоёр тутгалжин шувуу бие биедээ эрхлэн цэнгэж суутал нь гэнэт нэг сум исгэрэн ирж нэгий нь алчихна. Үлдсэн шувуу үрэгдсэнийхээ сэг дээр уй гашуу болж байгааг харан их өрөвдсөнөөс нэг бадаг шүлэг цээжинд нь оржээ.
Аяа нүгэлт хар гөрөөчин яаж байна чи
Ажиг үгүй наадагч хосын нэгийг алчих чинь
Энэ нүглийнхээ харгайгаар чи хэдий урт наславч
Энхжин орших оронгүй ямагт тэнүүчлэх вий дээ гэж зүхсэн байна.
Үүнээс сэдэвлээд дээд тэнгэр Браахман Раамын туужийг зохиохыг Ваальмиг ар­шид зөвлөсөн гэдэг. Энэ нь хоёр мөрөөр шүлэглэсэн 2400 шүлэгтэй.

Ижил төстэй номнууд (136)
1