




Дэлхийг 80 хоногт тойрч чадна хэмээн Филиас Фогг 20 мянган фунтээр мөрий тавихад бүгд түүнийг солиотон мэт хүлээж авч байжээ. Үнэхээр 80-хан хоногт дэлхийг тойрох боломжтой гэж үү? 1870-аад оны үе шүү дээ.
Гайхамшигт адал явдлаар дүүрэн энэхүү “80 хоногт дэлхийг тойрсон нь” номын зохиолч Жюль Верн өөрөө шинжлэх ухаан ихэд сонирхдог, аялан зорчих дуртай нэгэн байсан юм. Тиймдээ ч бүтээлүүддээ аялал, адал явдал, шинжлэх ухааныг гайхмашигтайгаар хослуулж чаддаг төдийгүй түүний зохиолууд нь энэ онцлогоороо ялгарч чаддаг билээ.