Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Гулливерийн аялсан түүх
Зохиогч: Жонотан Свифт 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Ирландын зохиолч Жонатан Свифт өөрийн хамгийн алдартай бүтээл болох “Гулливерийн аялсан түүх” хүүхдийн зохиолоо 1726 онд бичжээ.

Зохиолын гол баатар Лемуэл Гулливер бол аялан зорчих тун дуртай, адал явдал хайгч нэгэн юм. Нэгэн удаа түүний аялж явсан усан онгоц далайд живж Гулливер ганцаараа амьд үлдэнэ. Амь тэмцэн маш удаан сэлсний эцэст Гулливер нэгэн арал дээр гарч амь гарна. Гэтэл унтаад сэрэхэд нь тэр арлынхан  Гулливерийг олзолсон байлаа. Гайхалтай нь тэр хүмүүс маш жижигхэн биетэй бөгөөд Гулливерийн бие дээр өгсөж,  уруудан явцгааж байв.

Цаашид хэрхэх бол?  Тэр бяцхан хүмүүс хэн бэ?  Гулливер эцэст нь гэртээ харьж чадах болов уу?  Яаж харих бол гээд олон олон сонирхолтой асуултын хариуг бяцхан дүү нар минь та нар “Гулливерийн аялсан түүх” номноос уншаарай.

Ижил төстэй номнууд (136)
1