Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Төр шилгээхэд бурхад уйлдаг
Зохиогч: Амарсайхан.Ж 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Хөдөөгийн бөглүү тосгондоо суугаад арав гаруй ном бичиж байгаа нутгийн өвгөн багшийнхаа хэд хэдэн номонд уялга үг дайж байлаа. Арваад жилийн өмнө Орхон голын хөвөөнд жороо халиун морь унаад хэсэг адуу элдэж явахад нь дайралдсан юм. Тэр: “Өвгөн ах нь Орос, Литвийн нөгөө алдарт яруу найрагч Евгений Евтушенкогийн “Нюшка” гэдэг найраглалыг орчуулах гээд нухаж байгаа ухаантай. Шүлгийн цохилт нь яг л жороо морины явдал шиг чөлөөтэй, үг нь гургалдайн жиргээ шиг дэндүү уран тансаг юм аа” гэж билээ. Тэр намартаа “Уул усны шивнээ” нэртэй ном гаргасан байлаа. Нөгөө Нюшкагаас нь миний сэтгэлд:

Нэг мянга есөн зуун дөчин нэгэн онд

Нэрд гараагүй тайгын жижиг шалбаагт тосгонд

Нэг л мэдэхэд эхийн хэвлийгээс унаж Нэгширч өгөршсөн тааранд өлгийдүүлсэн Хөхөрч ээрсэн намайг хараад

Хүүхнүүд тэвдэн хадуураа тавьж

Ааг үнэртсэн хялганаар хүйг минь боож

Авч явсан хадуураар огтолсон гэдэг хэмээн орчуулсан энгийн боловч тэрхүү эх хүү хоёрын, үхэл амьдралыг нүдэнд харагдтал буулгасан нь сэтгэлд хоногшин үлджээ.Тэрээр Н.А.Некрасов, М.В.Исаковский, Лениний шагналт Латвийн зохиолч Эдуард Межелайтис нарын шүлэг найраглалаас эх хэлнээ буулган хэвлүүлсэн байлаа. Сонгодог зохиолчийн тансаг яруу эгшиглэнг эх хэлнээ орчуулна гэдэг “хатуу самар “-ыг захын нэг хүмүүн хялбархан цөмчих зугаатай ажил биш дээ. Эх хэлнээ сайн буулгасан байна гэж нэрт оруулагч эрдэмтэн доктор Ц.Сүхбаатар гуай түүнийг гайгүй нааштай үнэлсэн байдаг. Багшийнхаа шинэ гарч буй номонд уялга бичих гэжэхлээд бяцхан хадуурсандаа хүлцэл өчье.

Ижил төстэй номнууд (272)
1