Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Зуун дамжсан их нүүдэл
Зохиогч: Амарсайхан.Ж 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Адууны салхитай айргийн үнэртэй Цам шавартын дэнжид ачит ээжийн алтан заадал салган уйлж майлж ертөнцөд хүн болсноо зарлаж ирснээс хойш мартах санах он цагийн ончирсон зангилаатай ертөнцийн шар бор өдрүүдийг өнгөрүүлсэн энэхэн насанд аль овоо магнай хагартал баярлахыг тэр гэхэв дээ. Тэрхүү их баярын нэг нь баясгалан хэмээх усан луу жилийн хаврын адаг сард олон жил бодож тэмдэглэсэн бүхнээ эмхтгэн Зуун дамжсан их нүүдэл гэж хэвлүү том нэр зүүсэн энэхүү номыг өлгийдэж баринтагласан Болгар хэлнээс уран сайхны хэд хэдэн

өгүүллэг, роман орчуулсан дүү Шонхорын Туяа, уран зохиолын нэрт шүүмжлэгч Дэндэвийн Мэндбаяр, Монгол улсын начин Долгорсүрэнгийн Сэржбүдээ, Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч О.Батжаргал,

Өвөрхангай аймгийн БОТ-ын захирал охин А.Эрдэнэтунгалаг, БОТ- ын бичиг хэрэг, архивын ажилтан Чодлойн Нармандах, Оргил Шивээт компаний захирал А.Аюурзана, IVC компаний захирал бэр Буджавын Таванжин, анагаах ухааны доктор, их эмч Гаваагийн Отгонбаяр, номыг соёрхон таалсан шинжлэх ухааны доктор Дамдинсүрэнгийн Цэвээндорж, номч мэргэн хамба Цэрэнжамцын Пүрэвдорж, ач охин Лхагвадулам, А.Даваачимэг, зээ охин О.Мөнхцолмон нартаа эрүүл энх, сайн сайхны ерөөлийг дэвшүүлж номын цагаан буянтай гал голомт нь үеийн үед бадран мандаж, тэдний минь газартаа эрхшээж, тэнгэртээ эрхэлсэн босоо цагаан хийморь нь ямагт бурхны мэлмийд соёрхогдож, санасан хүсэл бүхэн нь үргэлж биелэгдэж байх болтугай.

Хэнгэрэг овогт Жадамбын Жамцын Амарсайхан

Ижил төстэй номнууд (272)
1