Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Арван дөрөвтэй том хүн
Зохиогч: Амарсайхан.А 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Урьд нь нүүдэл хийнэ гэхээр хүү бөөн баяр болдог байж. Гэр буулгах, авдар сав ачаалах, үхэр тэргэнд суух, шинэ нутаг үзэх гээд бүх зүйл сонин содон. Өдөржингөө сэтгэл сэргэж, хөл хөнгөрөөд, ер бусын байдагсан. Гэтэл энэ удаагийн нүүдэл долоон настай Доржсүрэн хүүгийн хувьд залхмаар урт сунжрав. Удаан лазан алхаатай үхэр тэргээр өдөржин сажлуулна гэдэг туулж барагдашгүй уйтгар. Нэг уулыг давахаар нөгөө уул гараад ирнэ. Энэ гүвээний цаана хот харагдах болов уу? гээд тэсч ядахаар дараачийн гүвээ цэлсхийн тэнгэрийн хаяаг далдалчихна. Хүүгийн тэвчээр үнэнхүү барагдаад байлаа.

Хөллөгөөний шар залхуутайяа газар хороож, тэрэгний яйжиг дугуй чихар яхар дуугарна. Халуун нар зулай дээрээс шарж, ам цангаана. Дашмагтай хүйтэн цайнаас уух гэхээр,

-Дахиад л “Зогсоод өгөөч” гэж гунганаж ахыг уурлуулмаар байна уу? хэмээн эгч нь аашилна. Түүний түмэн зөв. Олон дахин зогсож морь харвал томчуудын ундууг хөдөлгөх нь мэдээж хэрэг. Энэ нүүдэл хэзээ нэг юм дуусч, хүссэнээрээ хүйтэн цай залгилж, дураараа хөлөө тэнийлгэж, гүйж харайдаг болно доо? гэж бодохоос цаг мөч өнгөрөхгүй.

Тэр үеийн Архангай аймгийн Авзагахайрхан сум, өнөөгийн Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг Хар бухын голоос гарсан нүүдэлчид хэд хоног явж буй нь энэ. Нар гудайж орой болох тийшээ хандахад Гомбо ах нь “Өртөө илүү явчихлаа. Одоо бууна даа” гэж хэлээд буудаллах газраа сонгоно. Гэрийн таван ам бүл эзгүй хээр ундуй сундуй буудаллаж, хэдэн унь холбон туурга нөмрүүлж, шовоохой гэгч түр оромж барьж хоноглоно. Өглөө эртлэн босцгоож, хээрийн хар цай даргиулж, хам хум унд уусан болоод л хэдэн шараа хөллөн хөдөлнө. Ингээд л нүүдлийн дуусдаггүй урт гэлдрээн эхэлнэ.

Ижил төстэй номнууд (67)
1