Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Очирбатын Дашбалбар
Зохиогч: Сүглэгмаа.Х 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 20000₮
Номын товч

Залуу эрдэмтэн, судлаач, нэрд гарч буй яруу найрагч бүсгүй Хургаагийн Сүглэгмаа нэгэн тод сонин номоо та бүхэнд толилуулж байна. Энэ бол «Очирбатын Дашбалбар» (амьдрал, уран бүтээл) ном юм. Ихэнх хүмүүс намтар тоочих буюу судалгааны албаны хэллэгтэй уйтгар төрмөөр ном бичдэг бол Х.Сүглэгмаа тэр замыг тойрч огт өөр яруу зохиомж, найрсуу хэллэгтэй, хөгжимлөг туурвил бүтээжээ. Хэн хүн ийм ном бүтээхэд бэрх. Гагцхүү авъяастай хүний л хийх ажил юм. Үүний дээр түүний багшаа хайрлах шавийн үнэн сүсэг, ариун сэтгэлийг авч үзвэл зохистой. О.Дашбалбарын тухай урьд өмнө нь олон ном, олон бүтээл гарсан ч үүн шиг удам судар, өсч өндийсөн бага нас, төрөлх хөдөөгийн агаар усанд ууссан онцлог ахуйн шинжийг бүрдүүлж байсангүй. Гагцхүү Х.Сүглэгмаагийн энэ номноос Дарьганга нутгийн өвөг дээдэс, О.Дашбалбарын өсгөж өндийлгөсөн аав ээжийн дүр төрх, зан суртахуун, ёс заншлын өвөрмөц сонин түүхийг та бүхэн олж үзэхийн хамт “Суут хүмүүсийн ген, үр удамд нь амарч байдаг” гэсэн үгийн утга увидасыг олж үзэх болно. Мөн тосч авсан уран бүтээлийн орчин буюу үе үеийн зохиолч, яруу найрагчдын дэргэд хэрхэн өсч өндийж, уран бүтээлчийн зэрэгт хүрснийг сэтгэхүйн зөв дэс дараалалтай, логик учир шалтгаантайгаар сэтгэлдээ хоногшуулж болно. Номын эхний бүлэгт “О.Дашбалбарын намтрын товчоон”, удаах бүлэгт “О.Дашбалбарын уран бүтээл” гэж зохиомжлон номын бүтцийг бүрдүүлсэн нь ч уншихад урамтай, ухахад дөхөмтэй болгон үүгээрээ нэрт яруу найрагч О.Дашбалбарын “Номон хөшөөг” цаасан дээр урлан босгожээ. Түүний яруу найраг, нийтлэл, уран бүтээл тэр дундаа бурхны шашны гүн ухааны сэтгэмжээр хэрхэн цогцлуулсныг олж мэдэх болно. Би Х.Сүглэгмаагийн эл номонд зориулан (Их хамба лам Д.Чойжамцын үгчилсэн хадмалд тулгуурлан) XIV далай лам Данзанжамцын “Солх”-ыг орчуулснаа толилуулая.

Ижил төстэй номнууд (67)
1