Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Хүр хорхойн засаглал
Зохиогч: Буянзаяа.Ц 
Эрхлэн гаргасан: “Чөлөөт Монгол” хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Эх орончийн халаглал буюу Ц.Буянзаяагийн нийтлэлийн ертөнц

Нийтлэл. Нийтлэлч. Нэг нь сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйл. Нөгөө нь энэ төрлөөр бичигч. Бодоход энгийн . Гэвч энэхүү энгийн нь зөвхөн харагдах байдал. Дотоод ертөнц рүү нь чинагш өнгийвөл нийтлэл гэдэг адармаатай хүнд төрөл. Нийтлэлч болно гэдэг авьяас, мэдлэг, сэтгэлгээний цар шаардсан хүнд алба. Тийм ч учраас бичиг соёлын эртний өвтэй монголчуудын дундаас нийтлэлч гэгдэх хэмжээнд хүрч бүтээж туурвисан, хүлээн зөвшөөрөгдсөн нь нэн цөөхөн. Цөөн тооны часхийсэн нийтлэл бичсэн сэтгүүлч бол зөндөө. Гэхдээ энэ төрлөөр дагнан туурвиж, автаж, дурлаж, урлахуйн шидийг нь төгс эзэмшээгүй л бол нийтлэлч гэхэд хэцүү. Л.Түдэв, С.Цогтсайхан, Баабар (Б.Батбаяр) нар бол яалтгүй энэ төрлийн шилдэг төлөөлөгчид. Мастерууд. Тэдний нийтлэлийн номуудыг элтэл нь уншиж, оюуны шим хүртэгчид бидний дунд олон бий. Нийтлэлээр дагнаагүй ч Монгол нийтлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулж, зарим нэг бүтээлээрээ овоглогдох хэмжээнд хүрсэн Ц.Дашдондов, Х.Цэвлээ, Ц.Балдорж, Ж.Мягмарсүрэн нарын уран бүтээлчдийг тэдний араас нэрлэхгүй орхивол алдас болно. Тэд бүгдээрээ сэтгүүлчдийн аль нэг үеийн төлөөлөл болдог. Тэгвэл Монголын сэтгүүлзүйн тогоонд 1990-ээд оны дунд үеэс эхлэн чанагдсан сэтгүүлчдээс энэ төрлөөр дагнасан төлөөлөгч байхгүй. Ц.Буянзаяа энэ орон зайг нөхөж нийтлэлийн ном бичжээ. Түүний номонд орсон нийтлэлүүд өөр өөр сэдэвтэй мэт ч хэд хэдэн бүлэг дор аймаглагдаж, мөнөөх бүлгүүд нь нэгэн том сэдэвт базагдан цогц болжээ. Энэ ном бол эх орон, элгэн түмнийхээ өнөө болоод ирээдүйн төлөө сэтгэл зовнисон уран бүтээлчийн халаглал, харууслын дуун. Гэхдээ хуурамч эх орончийн хоосон халаглал бус, ухаарал сэхээрэлд бусдыг уриалсан, асуудлыг хөндөхөөс гадна шийдвэрлэх арга замыг санал болгосон эх оронч сэтгэлийн дуун юм. Тэрбээр цагийн өнгө, хүмүүний араншин, нийгмийн амьдралын ололт амжилт, андуу эндүүг гярхай ажиглаж, асуудлыг ултай, цараатай хөндөж, ач холбогдлын хувьд хэзээ ч хуучрахгүйгээр бичиж чадсанаар нийтлэлчийн хувьд өөрийгөө зарлан тунхаглаж чаджээ.

Нийтлэлчийн авьяас гэдэг тэр бүр хүнд заяадаггүй тэнгэрийн хишиг учраас хүссэн болгон сайн нийтлэлч болж чаддаггүй. Сэтгүүлч болгоны сэтгэлийн мухарт сайн нийтлэлч болох хүсэл нуугдаастай байдаг ч нийтлэлч болдоггүй, нийтлэлч төрдөг гэдэг гашуун үнэнийг олонхи нь эцсийн эцэст ойлгодог.Тийм болохоор л улс орон болгонд бүх цаг үеийн турш шилдэг нийтлэлч тоотой хэдхэн төрсөн байдаг. Тэрхүү тоотой хэдхэн нийтлэлчийн бүтээл нь хэдэн үеийн турш, хэдэн зууны турш оюуны гэрэлт бамбар болон гийгүүлдэг. Нийтлэлч төрөх бүрт оюуны ертөнцөд том давалгаа үүсдэг. Яагаад гэвэл шилдэг нийтлэлч бол оюуны ертөнцийн түүчээ нь, салхи хагалагч нь, чиг заагч нь билээ. Энэ цаг үед ийм нэгэн түүчээ нь байх хувь тохиосон нийтлэлч Ц.Буянзаяагийн ертөнцөд тавтай морилогтун.

 

Ижил төстэй номнууд (272)
1