




Дэлхий хачин жигтэй зүйлээр, амьдрал эсрэг тэсрэгээр дүүрэн байдаг. Амьдрах урлаг, амьдрах ухаан бол эсрэг тэсрэгийг хачин жигтэй зүйлтэй багтаан хүлээн авч, инээмсэглэлтэйгээр амьдрах юм. Харин таны нүүрэн дээр инээмсэглэл тодруулахын тулд энэ ертөнцийн бүхий л баялагийг өмнө тань авчирсан ч хангалтгүй байж болох талтай. Гагцхүү нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах сэтгэл хэмээх өөрийн нэгэн хэсгээ таньж мэдэж, жолоодож чадваас ертөнцийн бүхий л баялагийг та гартаа атгасантай адил юм.
Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкарын “Сэтгэлээ танихуй” номоос та сэтгэлийнхээ мөн чанар, түүний хандлагууд, сэтгэл дэх зөрчил, тэдгээрийг хэрхэн жолоодох, сэтгэлийн амар амгаланг хадгалж сурах талаар мэдэж болно.