Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Хайду хааны цадиг оршвой
Зохиогч: Батжаргал.С 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4800₮
Номын товч

Намрын эхэн сарын царцаан дуу царгисан талаар нэгэн нүүдэл уйтгартайгаар алгуурхан нүүгэлтэн урагшилна. Нүүдэлчдийн магнайд зүүн хөмсөгнөөс хамрын хянгыг давсан сэлэмний шархны сорвитой, нас сүүдэр жар гарсан ч мах мариа жигдхэн биетэй нуруулаг хар хүн, цэл залуухан хүүгийн хамт явах агаад тэднээс хэдэн морины зайд нэгэн зуут дагаж явна. Эдгээр эрчүүд хоорондоо ямар нэгэн үг үл солилцох агаад гагцхүү дөрөө харших, хуяг дуулганы хавирах, хааяа нэг морь тургилахаас өөр анир үгүй. Аяныхан эзэнт гүрний нийслэл Хархорум хотоос гараад гурав дахь өдрөө аянаа үргэлжлүүлж байгаа нь энэ аж. Цувааны ахлагч мянгатын ноён Барс арван зургаан наснаас эзэн хааныхаа төлөө амь өрссөн олон тулаанд орж, хүнд хэцүү даалгавар өчнөөнийг биелүүлж явсан боловч энэ удаагийнх шиг хэцүү санагдаж байсан нь үгүй.

Их хаан Гүюг таалал төгссөнөөс хойш чухам төр самуурч, түмэн үймсэн хэдэн жилийн дараа ихэс дээдэс төрийн жолоо булаалдан ил далд хуйвалдаан болж байна гэх түмний яриа тасрахгүй байсаар арайхийн нэг Тулуйн хүү Мөнхийг их сууринд ёслоод

хэдхэн хонож, ард иргэд “Одоо л нэг амар тайван болох нь” гэтэл Их Гүюг хааны хатан Огул Хаймышаас эхлээд төрийн сайд түшмэдийг мөрдөн мөшгиж, барьж хорин эрүү шүүлт тулгаж амар амгалангийн орон гэгддэг Монголын тал нутаг, Орхоны хөндий аймшигт гаслангаар хахаж цацах болов. Урьд нэгэн цагт эзэн ноёноо хэмээн хүндэлж үг зарлигий нь ягштал даган биелүүлж явсан олон сайд түшмэд төрд тэрсэлсэн хүнд ялтан болон их хааны цаазын илдэн дор толгой гудайн хааны зарлигийг биелүүлэх харцын ташуур дор шаналан гасалсаар нэгэн сарыг үдэв. Энэ бүхэн нь харах нүдтэй бүхний аймшиг, сонсох чихтэй бүхний гаслан болж байлаа.

Ижил төстэй номнууд (273)
1