




Манай үед компанийн дотор хамтран ажиллах үзэл санаа ноёрхож, удирдагч зорилгуудаа тодорхой тавьж, ажилтан нэг бүр ажлын байрандаа компанийнхаа амжилтын төлөө санаа тавьж байвал л тус компани ашигтай ажиллана. Ийм учраас авъяслаг ажилтнуудаар өөрийгөө хүрээлүүлэх нь удирдагч хүний хувьд хэзээ хэзээнийхээс илүү чухал болж байна. Жеффри Фоксын номонд энэхүү амаргүй зорилтыг хэрхэн биелүүлэх тухай шалгаран батлагдсан, ихэвчлэн нэг загварын бус зөвлөмжүүд оржээ. Эдгээр зөвлөмж нь зохиогчийн болон Америкийн тэргүүлэх компаниудын хэд хэдэн шилдэг менежерийн бодитой туршлага дээр тулгуурласан, дээд зэргийн тохиромжтой зөвлөмжүүд юм.
Энэхүү номыг удирдах ажилтнууд болон албан тушаал ахиж, ирээдүйд дээд зэрэглэлийн удирдагч болохыг эрмэлзэгчдэд зориулав.