Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Наран даль
Зохиогч: Цэрэнжамц.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 12000₮
Номын товч

Саяхан Монголын Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Банзрагчийн Цэрэнжамц “НАРАН ДАЛЬ” номынхоо эхийг миний гар дээр авчирч тавьсан нь зүрхийг баясгав. Энэтхэгийн мэргэн Шантидева “Бодичиръя Авадра” туурвилдаа

Зандан шугуйн анхилуун салхинд

Хундан сарны сэрүүхэн туяанд

Тунгалаг усны сэлүүхэн хөвөөнд

Хадан хавцлын халуухан чөлөөнд

Өнгөт ертөнцөөс юуг ч горьдолгүй

Өөрийн дураар халин одвоос

Ханилсан сэтгэлийн ийм жаргалыг

Хан хурмаст ч эдлэх нь үгүй

гэж яруу тодорхой бичсэнчлэн Б.Цэрэнжамцын энэхүү номын үг утгын яруу зохиролд сэтгэл нэн ханав. XIV далай лам Данзанжамц “Сэтгэл ханамжийн мэдрэмж нь аз жаргалын түлхүүрийг атгасантай адил” гэж бичсэн шиг уншигчидад гоо сайхны таашаал, гүн мэдрэмж өгөх ийм бүтээл хийх хүн бидний залгамж, харьцангуй залуу хүмүүсийн дотор буй нь аз жаргалын түлхүүрийг гарт бариулав.

Бидний нэрлэж заншсанаар үргэлжилсэн үг буюу хүүрнэл зохиол, яруу найраг хавсарсан эл туурвил бичсэн эзнээ бий төрх, чадал чансаатай нь хамт тодруулж өгөв. Банзрагчийн Цэрэнжамцын гадаад бус дотоод төрхийг бурхан маш нарийн увидаслаг болгон урласныг эндээс олж мэдэрлээ. Иш татан жишээ болгох гэвэл бараг бүх зүйлийг нь ишлэн хуулж түүнээсээ улбаалан ярих учир уншигчийн мэдэлд үлдээж би зөвхөн мэдэрснээ өгүүлэхээр шийдлээ.

Үргэлжилсэн үгийн буюу хүүрнэл зохиолоо өнөө цагийн нийтлэлийн гүжир хатуу үгийн шилбүүрээр шавхуурдаж бичсэнгүй. Монгол хэлнийнайруулгын зохист аясаар, өгүүлбэр зүйн зөв байрлалаар энгийн яруу бичсэн нь түүнийг бусдаас тод ялгаруулж байна.

Үүний дээр Б.Цэрэнжамц “Дүрийн логикийг ухаарсан бүтээлч болох нь харагдана”. Үүнийг ухаарахаасаа өмнө бичих дон хүсэлдээ автан буруу замаар будаа тээсэн ахмад, дунд, залуу үеийн олон зохиолчдын “алдаа”-наас тэр ангижирчээ. Энэ нь “Бурхадын зөрөг”, “Хэрээ”, “Төөрөг”, “Ханын нүдээр ертөнц багтана” зэрэгөгүүллэг туурвилаас тод харагдана. Зөвхөн ганц өгүүлбэрийг жишээ татхад илүү үггүй яг зохирсон хэл найруулал, дүрслэл нь мэдэгдэнэ.

Ижил төстэй номнууд (272)
1