Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Жаран дэгдээхий
Зохиогч: Надмид.С 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Хүүхдийн зохиолч С. Надмидийн “Жаран дэгдээхий” хэмээх түүвэр өгүүллэгийн ном хэвлэгдэн гарлаа. Зохиолч маань энэхүү номоо 1980-аад оны үед анх хэвлүүлж байсан бөгөөд түүний 1970-1980-аад онд бичсэн өгүүллэгийн түүврүүд багтжээ.

“Энэхүү номоо би  “Жаран дэгдээхий “ гэж нэрлэлээ. Миний бяцхан дэгдээхийнүүд аугаа их зохиолч, үлгэрийн хаан хэмээх Андерсений “Нугасны муухай дэгдээхий” шиг хотол түмний үр хүүхдийн хараа булаасан үзэсгэлэнт сайхан хунгийн дүрийг олоод  хорвоо дахинаар дэвэн дэвэн зорчих хүчирхэг даль жигүүргүй байж болно. Гэлээ ч жаргалтай цагийн маань жаран дэгдээхийгээ хүрэх л гэсэн өндөртөө хүрч, уулзах л ёстой хүүхэд багачуудтайгаа уулзаасай гэж хүснэ. Дэгдээхийнүүд минь нисээд бай”  хэмээн номынхоо эхэнд зохиолч С.Надмид бичжээ. Тийм ээ, үнэхээр ч 70,80-аад оны үеийн хүүхдүүдийн  амтархан уншиж, тэднийг хүсэл мөрөөдлийн мананд умбуулдаг байсан тэр цагийн жаран дэгдээхий өнөөгийн хүүхэд багачуулд ч өөрийнхөөрөө нисч хүрэх нь бас л сонин байх болов уу.

Ижил төстэй номнууд (136)
1