Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Нөлөөлөх ур чадвараа тэл
Зохиогч: Буяндэлгэр.П 
Эрхлэн гаргасан: Оюуны Соронз Паблишинг
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 11000₮
Номын товч

Хүмүүн биеийг олж төрсөн хэн боловч бусадтай харилцаа холбоотой байх төрөлхийн тавилантай гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй байх. Хүүхэд хөгшид, нас хүйс, баян ядуу, боловсролтой боловсролгүй гэдгээс үл шалтгаалан бүгд хэн нэгэнтэй харилцан хамааралд оршиж байдаг. Хүний сэтгэлийн нандин харилцаа холбоо нь нэг талаар хайр дурлалын хэлхээсээр холбогддог бол нөгөө талаар тэрхүү нандин хэлхээс тасарч ганцаардан шаналахад ч хүрдэг. Тэгээд л хэн нэгнээр хайрлуулан хүлээн зөвшөөрөгдөх гэж, бүрэн бүтэн байдлаа мэдрэхийн тулд дэндүү завгүй ажиллаж хөдөлмөрлөдөг. Ийнхүү амжилт, алдар нэрд хүрэхийн тулд улайран зүтгэх гэсэн амьдралын хэмнэлтэй болохын зэрэгцээ элдэв янзын хэрэгцээнүүд ар араасаа ундран гарч ирдэг. Тэгвэл хүсэн хүлээж буй тэрхүү харилцаагаа хэрхэн бий болгох вэ? Гайхалтай харилцааг хэрхэн хамгийн сайн аргаар эхлүүлэх вэ? Эдгээр асуултанд хариулах зорилго агуулан энэхүү номоо бичлээ.

Бид үнэндээ гэр бүлийн гишүүд, худалдан авагчид, ажилчид, ажил олгогчид, хамт олон, хамтрагчид гээд янз бүрийн хүмүүсийн зүгээс ирэх хариу үйлдлийг амсдаг. Хэрвээ энэхүү хариу үйлдэл тааламжтай бол бид амжилттай байж, харин тааламжгүй үед бид сүйрлийг мэдэрдэг. Яагаад? Яагаад гэвэл бусадтай харилцах харилцааг хөнөөдөг гол алдаа нь тэднийг ашиг хонжооны төлөө ашиглах явдал юм. Өөрийнхөө хүсэл сонирхол, зорилгын төлөө бусдыг өөртөө татаж, итгэл найдвар болон хамтран ажиллах хүсэл сонирхлыг нь худалдан авахын тулд улайран зүтгэж, чармайн тэмцэх хэрэггүй. Онцлон дахин нэг хэлье. Хувь хүн болон байгууллагын гүйцэтгэл нь зөвхөн тэдний олж авсан жаахан амжилтаас хамаардаг юм биш ээ. Амьдралд тохиолдох бүтэлгүйтэл, эгэл жирийн зүйлс, түүгээр ч зогсохгүй ажил амьдралдаа хайнга хандах хүний хандлага хүртэл бүхэлдээ нөлөөлдөг гэдгийг хардаг. Үүний цаана тэд хүмүүсийг ашиг хонжооны золиос болгож байдаг. Тиймээс ч тэдний хийсэн зүйл нь эргээд өөрсдийг нь нураан сүйрүүлдэг. Бусадтай зөв харилцах харилцаанаас хүний амьдралын бүхий л амжилт ирдэг. Ийнхүү зөв харилцаа нь таны чадварыг улам илүү хүчирхэгжүүлж байдаг бол харилцааны доголдол нь хүмүүний амьдралд бүтэлгүйтлийн ул мөрөө үлдээдэг. Тэгээд ч үр дагавар нь маш илэрхий байдаг. Хосуудын хооронд хэрүүл маргаан, хамтрагчид нэг нэгнээ хууран мэхлэх, эцэг эх, ах дүү нарын хооронд хүртэл эвдрэлцэл бий болдог. Түүгээр ч зогсохгүй, өдөр бүр тохой нийлүүлэн сууж буй хамт олны харилцаа хөндийрч хоосрон, чухал үйлчлүүлэгчтэй байгуулсан эерэг харилцаа уналтанд орж, хүнд бэрхийг амсаж буй хүүхдэд туслах боломжоо алдах зэргээр эмгэнэлт үйл явдал ч тохиолдож болно. Тэгэхээр бидний хувьд энэ амьдралын туршид бусадтай харилцах харилцаа нь, амжилт болон бүтэлгүйтэлд ул мөрөө үлдээдэг гэдгийг зайлшгүй мэдэх хэрэгтэй. Та яг одоо амьдралд чинь хамгийн ихээр ул мөрөө үлдээсэн бүтэлгүйтлийн тухай бодох юм бол тэнд заавал харилцаа нөлөөлсөн байдаг. Иймээс энэхүү ном таныг харилцаагаа шинэ түвшинд гарахад чинь туслах болно гэж найдаж байна. Танд сайхан харилцааг хүсье.

 

Ижил төстэй номнууд (173)
1