Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Урвагсадын удам
Зохиогч: Ууганбаяр.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

2182 он. Дэлхий бохирдлын дээд цэгтээ хүрч уух ус, амьсгалах агаар нэн ховордсон тул амьд үлдсэн хоёр зуун сая хүн дүрвэхээс өөр аргагүй болов. Тэд хоёр жилийн турш сансрын уудмаар тэнүүчилсний эцэст дэлхийтэй маш адилхан гаригийг олжээ. Тэр гариг ямар ч эзэнгүй байсан бөгөөд эл гаригаа үүрд мөнх байхийг бэлгэдэж Мөнх хэмээн нэрлэв. Тэд хоёр зуун жилийн туршид амар амгалан энх тунх амьдарч байсан ч харийнхан хүмүүсийнхтэй нэгэн ижил зорилгоор Мөнх гариг уруу дайрч эхлэв. Дайн эхний гурван жил маш хэрцгий агаад олон хүний амийг авч оджээ. Гэвч аль аль нь ялалтанд хүрч чадаагүй бөгөөд тэмцэлдсээр л байлаа. Энэ үед генерал Брах гэгчийг харийнхны талд урвасан хэргээр барьж дагалдагчдынх нь хамт цаазалжээ. Эдгээр урвагсдын ар гэрийнхнийг хар ажил хийлгэж хүүхдүүдийг нь 18 хүрэхэд цэрэгт авах бөгөөд том амжилт гаргах хүртэл нь “Урвагсдын удам” хэмээн ялгаж хандана хэмээжээ.

Ижил төстэй номнууд (272)
1