Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Загвар өмсөгч бүсгүй
Зохиогч: Алтанзул.А 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Нэгэн сайхан хаврын өглөө дахин ирлээ. Хот чимээ аниргүй, хааяа нэг машин давхих нь л нам гүмийг эвдэх аж. Тооноор тусах нарны гэрэл гэрийн зүүнтээх орон дээр тухтайхан унтаж буй үзэсгэлэнт бүсгүйн нүүрэн дээр тусч сэрэх болсныг сануулах бөлгөө. Уянгацэцэг охин хичээлдээ явахаар нойрмоглон сэрж, арай чүү нүдээ нээн нэг сайн суниаснаа ээжийнхээ:

- Миний охин бос доо, ээж нь цай чаначихсан. Би одоо ажилдаа явлаа гэх элгэмсүү дууг сонсоод

- За гээд өндийлөө.

Босоод ороод нямбайлан хурааж, гар нүүрээ угаагаад, ширээнийхээ ард суун, ээжийнхээ чанасан цайг ууж, тавагтай боорцогноос авч ганц хоёрыг идээд, сургуулийнхаа дүрэмт хувцасыг өмсөв. Толинд харан үсээ самнаж, өөрийгөө нилээд сайн шинжлээ. Торомгор алаг нүд, цайвар царай, урт намирсан үс, шулуун хамар, өндөр зэгзгэр бие нь яг л ээжийнхээ хананд өлгөөтэй буй залуугийн зурагтай адил.

Өнөөдөр бол сүүлчийн хичээлийн өдөр. Нэг л гунигтай ч юм шиг сэтгэгдэл төрнө. Уг нь бол маш удаан энэ өдрийг хүлээсэн юмсан. Бушуухан л том болж, ажил хийн, амьдралынхаа төлөө ганцаараа зүтгэж буй ээжийнхээ нуруун дээрх ачаанаас бага ч атугай үүрэлцэх юмсан гэж их л хүссэн дээ. Гэтэл яг энэ өдөр нь хүрээд ирэхэд хар багаасаа хамтдаа өсч, сурч, найзалж, хааяахан муудалцаж явсан ангийнхныгаа, багш нараа, сургуулиа, анги танхимаа удахгүй орхино , дахин энэ сургуулийн дүрэмт хувцасаа өмсөхгүй гээд л бодохоор цээжний гүнээс дээшээ нэг юм огшижхоолойд тээглэх шиг болов. Гэтэл гадаа нохой хуцаж, бодлоос нь ангижруулсанд баярласныг яана.

Уянгацэцэгийг бүгд л ёс юм шиг “Уянгаа” гэж дуудна. Тэр энэ нэрэндээ ч дуртай. Нэрийг нь “талийгаач” аав нь өгсөн юм. “Аав” гэдэг энэ эрхэм хүнийхээ тухай Уянгаа ерөөсөө мэдэхгүй. Түүнийг юм ойлгох болсон цагаас л хойш ээж Янжмаа нь охиныхоо төлөө л гэж амьдардаг байсныг мэдэх юм. Ээж, аав хоёр нь уг нь бол малчин хүмүүс. Аавыг нь өнгөрснөөс хойш ээж нь охиноо л бодож Булган аймгаас Улаанбаатар хотод нүүж ирсэн билээ. Нийслэлд ирээд малаа зарсан мөнгөөрөө Чингэлтэйд хашаа, байшин худалдан авч төвхнөжээ. Ээж нь одоо хувийн нэгэн нарийн боовны үйлдвэрт ажилладаг ба тэднийх нэг их тансаг сайхан амьдраад байхгүй ч хүнээс гуйлгүй болж бүтээд л байдаг айл.

Уянгаа цүнхээ үүрээд, энгэр дээрх хонхоо засангаа “Маргааш ангиараа амралтанд явна” гэсэн тухай бодсоор сургууль руугаа явлаа. Сургууль гэрээс нь нэг их холгүй болохоор түүнийг алхах тусам сүүлчийн хонхны баярын дуу шуугиан улам тодорч, зүрх нь булгилан цохилох нь нэмэгдэв. “11а” гэсэн пайзны ард зогсох ангийнхныгаа харвал бүгд л танигдахын аргагүй сайхан залуучууд, бүсгүйчүүд болчихсон инээж хөхрөлдөн Уянгааг “Нааш ир” гэж гараараа даллан дуудацгааж байна. “Нээрээ л би энэ хэдийгээ санах байх даа” гэж бодонгоо

Ижил төстэй номнууд (272)
1