Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Миний хөтөч
Зохиогч: Нямсүрэн.Ч 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Зарим оюутан сургалтын төлбөр өндөр байгааг эсэргүүцэн жагсдаг. ХаринЧулуундоржийн Нямсүрэн сургалтын төлбөрөө төлөхийн тулд арай өөр хэлбэрээр тэмцжээ. Түүнийг Монголд зарлагддаг ихэнх сургалтын тэтгэлэгийг “хамсан” гэж болно. Оюутны амьдралын жаргал, зовлонтой цэнхэр өдрүүдээ тэр аль хэдийнэ үдсэн ч тэтгэлэг хүртэх “ноу хау”-г нь шимтэн сонирхогчид цөөнгүй нь лав. “амжилт түүнийг хүлээж авахад бэлэн хүнд л ирдэг” гэж Ч.Нямсүрэн хэлсэн юм. Харин тэрхүү амжилтад хүрэх “хувьсгалын тохироо” хэрхэн бүрдэв?

“Би маш идэвхитэй амьдралтай нэгэн. Хичээл сурлага, олон нийтийн сонгуульт ажил, өөрийгөө хөгжүүлэх, илтгэл мэтгэлцээнд цаг гаргах гээд надад хийж бүтээх, зорилгодоо хүрэх ирмүүн хүсэл байдаг. Энэхүү эрмэлзэл маань дунд сургуулийн сурагч байх үеэс л төлөвшсөн болохоор үеийнхэн дундаа хэрсүү нэгэн байсан шүү” гэж Ч.Нямсүрэн өөрийгөө тодорхойлсон.

Тэр илтгэл, эссэ бичих туйлын сонирхолтой. Монголд зарлагддаг тэтгэлэгүүдэд тавигддаг нийтлэг шалгуурт “Оюутнуудын дунд зохиогддог тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээ, илтгэлийн уралдаанд амжилт гаргасан байх”-ыг шаарддаг. Харин охин дунд сургуульд байхаасаа л энэ чиглэлээр “програмчлагдаж” эхэлжээ. Багадаа өдрийн тэмдэглэл хөтлөж, Монголын радио, сурагчдын сонинд захидал бичдэг байсан нь бичгээр өөрийгөө илэрхийлэх эхлэл, дасгал болсон аж.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ойролцоох малчны хотноос хичээлдээ явдаг охин зурагт ч үзэж чаддаггүй байж. Зургадугаар ангиасаа “Симба”, “Цох” сонин захиалжэхэлсэн нь дутуугаа нөхөж, дундуурыг нь дүүргэсэн гэнэ.

-Долдугаар ангид орох үед “Сурагч” сонин хүүхдүүдийн дунд хүчээ авч байлаа. Тиймээс ээжтэй ярьж байгаад энэ сонинг захиалахаар болов. Сонин маань 14 хоногт нэг дугаар гардаг болохоор дараагийн дугаарыг нь их л хүлээдэг сэн. ийнхүү сурагчдын төв хэвлэл захиалж эхэлсэн маань ертөнцийгүзэх үзэл, мэдээлэл авахад минь хувь нэмрээ оруулсан. Тухайн үеийн “Сурагч” сонинд алдартнуудын амжилтын түүх, хүүхдүүдийн ярилцлага, мэдээлэл байхаас гадна маш их тэмцээн уралдаан зарлагдана. Би ч бас оролцох гэж хичээнэ. Захиа бичнэ. Миний бичсэн захиа “Сурагч” сонинд хэвлэгдсэн нь одоо ч надад бий. Сонины баруун захад байсан Дайл карнегийн цувралыг нэг өдөр уншиж эхэлсэн нь миний сонирхлыг ихэд татаж, тэр цагаас амжилтад хүрнэ гэдэг энгийн зүйлээс эхэлдэг юм байна гэж бодох болсон. ийнхүү би хөдөө амьдардаг, зурагт үздэггүй гэх дутуугаа нөхөж, сэтгэлдээ баян явдаг боллоо. Ямар сайндаа ээжийг хот яваад ирэхэд тэтгэврийн бүх мөнгөөр нь сонин захиалчихсан сууж байхав. Ээж ч загнаагүй. Сониуч, бусдыг үлгэрлэн дууриадаг, өөрийнхөө дутууг мэдэрдэг зан маань намайг олон зүйлийг сонирхох, цагаа сонирхож байгаа зүйлдээ зарцуулах боломжийг олгосоор ирсэн. Би Үндэсний радиогийн “Боломж” хөтөлбөрийг их сонсдог байлаа. Маш сонирхолтой булангуудтай. Сонсогчдоос захиа их ирнэ. Би ч дутах юу байхав гээд захиа илгээдэг байлаа. Радиогоор өөрийнхөө захиаг сонсоод баярлаж хөөрөн, эрч хүч аваад нэг л сайхан болчихно. ийнхүү захиа бичих, өөрийнүзэл бодлоо бичгээр хуваалцах нь бичих сонирхлыг маань улам өдөөж байлаа” хэмээн тэр өгүүлсэн. Мэдээж хүүхэд л болсон хойно хичээл сурлагаас өөр юм анхаарахгүй байна гэж юу байхав. Зурагтаар гардаг “Зочид буудлын эзэн, “анхны хайр”, “Хайрын дуу” зэрэг Солонгосын олон ангит киног шимтэнүзэгчдийн нэг байж. Бусад охидын л адил киноны гол дүрийн царайлаг залууд дурлаад, зургийг нь олж авах гэж толгойн өвчин болно. Сонины хайчилбарууд дунд нь жүжигчдийн зураг багагүй жин дарах вий.

-Зургадугаар ангиасаа тэмдэглэлийн дэвтэр хөтөлж, түүндээ дуу шүлэг афоризмаас авахуулаад сэтгэл санааны байдлаа ч дэвтэртээ үлдээх. Наймдугаар ангидаа гуравдугаар сарын-8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Энэ дэлхийн бүх эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэж чадахгүй ч энэхүү тэмдэглэлийн дэвтрээрээ дамжуулан баярын мэнд хүргэж байна” хэмээн бичсэн байж билээ. Энэ гэнэн гэмээр хүсэл маань Монголын Эмэгтэйчүүдийн Сангаас залуу охид эмэгтэйчүүдийн дунд зарласан эссэний уралдаанд оролцсоноор биелэлээ олж, иргэний нийгмийн олон ажиллагаанд хүч нэмж, “Залуу эмэгтэйчүүдийн чуулган”, “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганы зохион байгуулагч, төлөөлөгч болов. ингэж үе тэнгийнхээ манлайлагч залуустай танилцаж, ажил хэргийн найзууд болсон маань надад ирсэн маш том бэлэг байсан юм” гэж манай баатар онцолсон.

Ижил төстэй номнууд (173)
1